Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

1-р сарын мэдээ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 160

Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/03 тоот “Цэргийн бүртгэл зохион байгуулах тухай” захирамжийн дагуу сумын Засаг даргын 2022 оны А/03 тоот захирамжаар цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж, 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Мал амьтны гоц халдварт шүлхий /А01/ өвчний тохиолдол 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш бүртгэгдээгүй тул аймгийн Онцгой комисст хүсэлт илгээсний дагуу аймгийн Засаг даргын 2022 оны А/04 тоот “Хорио цээрийн дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх тухай” захирамжийн хүрээнд сумын Засаг даргын 2022 оны А/01 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн. Мөн хязгаарлалтын дэглэмээс хойш 14 хоногийн хугацаанд дахин шинэ голомт үүсээгүй тул сумын Засаг даргын 2022 оны А/06 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэмийг хэвийн горимд шилжүүллээ.

Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад 2022 оны 1 дүгээр сарын байдлаар сайн дураар I тун-7, II тун-4, III тун-25, IV тунд 69 иргэн хамрагдаад байна.

Цаг үеийн болоод коронавирусын халдварын талаарх зөвлөмж, анхааруулга болон Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалсан уриалга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, цахим орчинд вакцины ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор мэдээ мэдээлэл, шторк, сурталчилгааг “Сэлэнгэ Орхон сум Здтг”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум”Нарт Орхоны хүүхдүүд” “Selenge Orhon Emt” зэрэг фейсбүүк хаягуудад байршуулан 65 удаагийн мэдээ мэдээллийг хүргэж 454 хүний хандалтыг авсан байна.

Нийгмийн бодлогын чиглэлээр:

Архины хамааралтай 1 гэр бүлийн 2 иргэний эмчилгээний зардлыг аймгийн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-аас “Хариу үйлчилгээний тусламж” 2.400.000 төгрөгийг шийдвэрлэж өгсөн бөгөөд 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Гоё амьдрал гэгээ” ХХК–тай гэрээ байгуулан гипноз код эмчилгээнд хамрууллаа.

Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын “Сэлэнгэ нутгийн хөтөлбөр”-ийн өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төсөл сонгон шалгаруулалтад 9 айл өрх төслөө хүргүүллээ.

Газар, байгаль орчны чиглэлээр:

Сумын ИТХурлын 2021 оны 25 дугаар тоот тогтоолоор 2022 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан ажиллалаа.

2021 оны газрын төлбөрийн тайлангийн төлөвлөгөө 16500,0 мянган төгрөгнөөс 2021 онд төсөвт 74109,0 мянган төгрөг төвлөрсөн байна. Монгол улсын Засгийн газрын 182 дугаар тогтоолын дагуу газрын төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэн, сумын ИТХ-ын 2018 оны 40 дугаар тоот тогтоолын дагуу газрын төлбөрийн ноогдлыг “ВЭБ”-ийн программаар гарган, нэхэмжлэлээр төлүүллээ. Мөн 9 нэгж талбарыг өмчилсөн иргэдийн өвлөх болон худалдах, худалдан авах зориулалтаар өөрчлөлтийг нь хүлээн авлаа.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал ашигласан 1 иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу 1.000.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон.

Мал, амьтны гоц халдварт шүлхий /А01/ өвчин гарсантай холбогдуулан голомтын бүсийн 20 өрхийн 65 толгой үхрийн толгой шиирийг устгах ажлыг зохион байгуулж, устгалын цэгийг халдваргүйжүүлэхэд хяналт тавин ажиллалаа.

Мал аж ахуйн чиглэлээр:

2021 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын дүн, холбогдох судалгааг нэгтгэж, тооллогын тайланг аймгийн Статистикийн хэлтэст хүргүүллээ. Мал тооллогын дүнгээр адуу 6488, үхэр 14561, хонь 48947, ямаа 40225 бүгд 110221 толгой мал тоологдлоо. Сумын нийт малын тоо толгой өмнөх оноос 1,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Ямаан сүргийн  тоо толгой өмнөх оноос 11,1 хувиар буурсан байна.

Бэлэндалай багийн малчин Д.Өлзийсайханыг  “Аймгийн аварга малчин”, аймгийн аварга малчин Б.Буянбатыг “Улсын аварга фермер”, Улсын аварга малчин Л.Баянмөнхийг “Улсын Хошой аварга малчин өрх”-д тус тус тодорхойлж холбогдох баримт материалыг бүрдүүлж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн.  

Татварын орлого бүрдүүлэлтийн чиглэлээр:

Орхон  сумын орлого 1 дүгээр сарын сумын  төлөвлөгөө  10,042,000 төгрөг  өнөөдрийн байдлаар орлого 3,110,702.21 төгрөг 30,8 хувийн биелэлттэй байна.