Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийгдлээ.

Нийтэлсэн: 11 сарын өмнө Үзсэн: 86
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны А/154 дүгээр захирамжаар томилогдсон ажлын хэсэг Орхон суманд ажиллаж гамшгийн эрсдлийн ерөнхий үнэлгээ хийж, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, Монгол Улсад мөрдөгдөж буй холбогдох эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг шалган заавар, зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.
Энэ удаагийн зөвлөн туслах арга хэмжээ нь улсын хэмжээнд стратегийн команд штабын сургууль ирэх 5 дугаар сарын 24-26-нд зохион байгуулагдахтай холбогдуулан зохион байгуулагдлаа.