Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Орхон ЕБС-ийн түүхт 70 жилийн ой тохиолоо.

Нийтэлсэн: 7 сарын өмнө Үзсэн: 71

Орхон сумын ЕБС-ийн түүхт 70 жилийн ой 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд тохиож өнгөрлөө. 

Ойн арга хэмжээнд үе үеийн багш сурган хүмүүжүүлэгч, төгсөгчид чуулснаас гадна УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга Ч.Алтантуяа нарын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр төрийн одон медаль, БШУГ-ын шагналаар 102 хүн энгэрээ мялаалаа. 

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж 70 сая төгрөгийн "Багшийн хөгжлийн төв"-ийг цогцоор шийдэж, УБ гурил ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд микроавтобус мөн БШУГ-аас бага насны хүүхдэд зориулсан ухаалаг ширээ бэлэглэж багш, сурагчдад ээлтэй орчин бүрдүүлж өглөө.