Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

12-р сарын мэдээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 85

Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

Сумын “Малчдын зөвлөгөөн” нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөнд:

Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Малын удмын сангийн үндэсний төвийн үйлдвэрлэл, технологийн албаны дарга н.Бархас, МААЭШХ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга П.Мягмарсүрэн нар хүрэлцэн ирж дараах сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэлээ.

1. “Сэлэнгэ аймгийн Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”

2. “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж, малынхаа чанар ашиг шимийг нэмэгдүүлэх арга зам”

3. “Орхон” хонины үржлийн чанарыг сайжруулах зэрэг сэдвээр малчид, мал мал бүхий иргэдэд мэдээлэл хүргэж, санал солилцлоо.

Мөн сумын Засаг дарга “МАА-н үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил 2023 оны зорилт”, “2022 оны малын тоо, толгойн татвар төлөлтийн дүн мэдээ, татварын орлогоор хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, гадны аймаг сумын зөвшөөрөлгүй отор нүүдэл, хариу арга хэмжээний талаарх  мэдээлэл, МАА-н өвөлжилтийн бэлтгэл хангалт, аюулгүйн нөөц бүрдүүлэлт”-ийн талаар илтгэл танилцуулж, сумын мал эмнэлгийн тасгаас “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ, мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр 2022 онд хийж хэрэгжүүлсэн  арга хэмжээ, 2023 оны үйл ажиллагааны чиглэл”-ээр хийгдсэн ажил үйлчилгээг танилцууллаа.

Уг арга хэмжээний үеэр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсээс  “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, “Мал туух, зам хөндлөн гаргахад анхаарах асуудал”-аар малчдад мэдээлэл, анхааруулгыг хүргэж ажиллалаа.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр дараах малчдыг шагнаж урамшууллаа.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр Д.Өлзийсайхан, Б.Буянбат, н.Дулмаа, н.Жаргалсайхан, С.Бадамханд, “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ”-аар Р.Ариунболд нар тус тус шагнагдлаа.

Мал аж ахуйн салбарын талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл, аймаг сумын  Засаг даргын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан  бодлоготой  уялдуулан  сумын мал аж ахуйн  салбарт цаашид баримтлах  бодлого чиглэлийг танилцуулж ажиллалаа.

Гол усны аюулаас хүний алтан амь аварсан тус сумын 1 иргэнийг сумын Засаг даргын “Талархал”-аар, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.6 дугаар хэсэгт заасан шаардлагыг хангасан 8 уяачид “Сумын алдарт уяач” цол олголоо.

 Иргэд, олон нийтэд цаг үеийн болон зарлалын чанартай фото мэдээлэл, шторк, сурталчилгааг “Сэлэнгэ Орхон сум ЗДТГ”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум” “Нарт Орхоны хүүхдүүд” “Selenge Orhon Emt” зэрэг албан ёсны фейсбүүк хаягуудад байршуулан 15 удаагийн мэдээ мэдээллийг хүргэж давхардсан тоогоор 185 хүний хандалтыг авсан байна. Мөн иргэд, малчид, тээвэрчдэд зориулан Орхон цаг уурын станцаас цаг агаарын урьдчилсан мэдээг 5 хоног тутам тогтмол хүргэж байна.

Нийгмийн бодлогын чиглээр:

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний үеэр олон улсын сонсголгүй иргэдийн “Сагсан бөмбөг”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний төрөлд чансаа оноогоор тэргүүлсэн “MGL-2” багийн тамирчин Дорждамбын Өнөболдыг сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнаж урамшууллаа.

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас зохион байгуулсан  “Жижиг төсөл дэмжих” сургалтад 2 иргэнийг хамрууллаа.

Байгаль орчны чиглэлээр:

   Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс Ойн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн Орхон сумын харьяат 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцлоо.