Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

11-р сарын мэдээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 88

Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

Улс тунхагласны 98 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уран хурц барилдаанаараа Монгол түмнээ огшоож МОНГОЛ УЛСЫН АРСЛАН хэмээх эрхэм цол хүртсэн Алдар спорт хороо, "Таванхан" дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт хүндэтгэл үзүүлж, улс аймгийн алдар цолтой 32 бөхийн болон өсвөр үеийн бөхийн барилдааныг зохион байгууллаа.

“Өвөл цаг соёл хүмүүжлийн ажил”-ын нээлт, Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Бүтээлч сарын аян”, ардын авьяастнуудыг эрэн сурвалжилж, нээн илрүүлэх зорилгын хүрээнд төсвийн байгууллага, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, ард иргэдийн дунд “Урлагийн бага наадам”-ыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд төр, төсвийн болон аж ахуй нэгж, ард иргэдийн төлөөлөл болсон 10 баг хамт олон оролцож байна.

 Иргэд, олон нийтэд цаг үеийнболон зарлалын чанартай фото мэдээлэл, шторк, сурталчилгааг “Сэлэнгэ Орхон сум ЗДТГ”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум” “Нарт Орхоны хүүхдүүд” “Selenge Orhon Emt” зэрэг албан ёсны фейсбүүк хаягуудад байршуулан 12 удаагийн мэдээ мэдээллийг хүргэж давхардсан тоогоор 160 хүний хандалтыг авсан байна. Мөн иргэд, малчид, тээвэрчдэд зориулан Орхон цаг уурын станцаас цаг агаарын урьдчилсан мэдээг 5 хоног тутам тогтмол хүргэж байна.

Энэ сард ковид-19 халдварын 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийгмийн бодлогын чиглээр:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран архины хамааралтай 4 иргэнийг сэтгэл зүйн сургалтад хамрууллаа. 

Тус сумын “Хүүхдийн сайн сайхны төлөө зөвлөл” болон Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага хамтран “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрт хамрагдах 15 өрхийг шинээр сонгож, гэрээ байгууллаа.

Байгаль орчны чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс хуш модны самар  гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн Баруунбүрэн сумын харьяат 1 иргэнд 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцлоо. Мөн сумын Засаг даргын 2022 оны “Тариалангийн талбай, өвөлжөөний газрыг малын хөлөөс чөлөөлөх тухай” А/43 тоот захирамжийг зөрчсөн Орхон сумын 2 иргэнд тус бүр 100.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. Ойн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын харьяат 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон.

2022 оны мод бэлтгэлийн хуваарийн дагуу Баруунбүрэн сумаас 45 иргэн 180 м.куб түлшний мод, 25 иргэн 50 м.куб гишүү бэлтгээд байна.

Мал аж ахуйн чиглэлээр:

Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг дэмжих төсөл, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран  хэрэгжүүлж байгаа нутгийн үүлдрийн хонийг Франц улсын махны чиглэлийн “Меринос” үүлдрийн хоньтой хэрэгцээний эрлийзжүүлэг явуулах арга хэмжээнд хамрагдсан 22 өрхийн энэ оны төл болох 200 толгой эрлийз хурганд үзлэг хийх ажлыг “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг дэмжих төсөл”-ийн мэргэжилтэн, мал зүйч нартай хамтран зохион байгууллаа.

2022 онд зохиомол хээлтүүлэгт үхрээ хамруулсан 32 өрхөөс тус хээлтүүлэгт 25 үхэр хамруулсан 1 малчин өрхийн үнээнд хээлийн шалгалт явуулахад хээл авалт 60 хувьтай тогтоогдсон байна.

“Орхон” хонины зохиомол хээлтүүлгийн ажлыг Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуйтай хамтран зохион байгуулж СҮЦСАА, Мангиртрейд ХХК, “Орхон далай” ХК, малчин О.Пүрэвдорж нарын суурийн 672 толгой эм хонь хамруулсан байна.

Сумын хэмжээнд  гадны аймаг суманд хөгжүүлж буй хагас суурин “Хонины эрчимжсэн аж ахуй”-тай танилцах сургалт аялалыг зохин байгуулж, Дархан-Уул аймаг дахь “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн үйл ажиллагаа, “Сонгомол хишигтэн” хонины аж ахуй, Ерөө сумын МАА-н үржүүлэг технологийн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, махны үүлдрийн “Суффолк” хонь үржүүлгийн арга хэмжээтэй танилцах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Мал эмнэлгийн чиглэлээр:

Сумын Засаг даргын 2022 оны “Шүлхий өвчнөөс сэргийлэх яаралтай дархлаажулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/98 тоот захирамжийн дагуу 308 өрхийн 15000 үхэр, 13 өрхийн 200 гахайг хамрууллаа.

Тус сумын Бэлэндалай багийн 4 өрхийн “үхрийн өвчлөл”-өөр үхсэн малаас дээж авч, аймгийн мал эмнэлгийн лабораторит хүргэн сонгины хордлог болохыг тогтоолоо.

Нийт 150 цахим мал эмнэлгийн гэрчилгээнд хяналт тавьж, баталгаажуулалт хийлээ.