Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

8-р сарын мэдээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 63
Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор сумын Засаг даргын 2022 оны “Орхон сумын 2022-2023 онд өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар гарч, холбогдох төр төсвийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө. Мөн 2022 оны “Хадлан бэлтгэх гэрээ”-г 320 иргэнтэй байгуулж, хадлангийн газар хуваарилалтын ажлыг 2022 оны 08 дугаар 22-ны өдрөөс 2022 оны 08 дугаар 26-ны өдрийн хооронд зохион байгуулан ажиллаж байна.
Мэдээллийн ил тод байдлыг хангах иргэд олон нийтэд цаг үеийн мэдээ мэдээлэл, зар хүргэх зорилгоор фото мэдээлэл бэлтгэн “Сэлэнгэ Орхон сум ЗДТГ”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум” “Нарт Орхоны хүүхдүүд” “SelengeOrhonEmt” зэрэг албан ёсны фейсбүүк хаягуудад 22 удаагийн мэдээ мэдээллийг байршуулж, давхардсан тоогоор 770 хүнд таалагдаж, 105 сэтгэгдэл, 46 шейр хийгдсэн байна.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын Омикроны BA.4, BA.5 дэд хувилбарын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан олон нийтийн цахим сүлжээнд 5 удаагийн сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг байршуулж76 хүний хандалт авсан байна.
Сумын хэмжээнд наймдугаар сард /Ковид-19/-ын нийт 12 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийгмийн бодлогын чиглэлээр:
Хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилгоор Бэлэндалай багийн 1 иргэнээс ирсэн хүсэлтийг харгалзан сумын Засаг даргын 2019 оны “Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад хүүхэд шилжүүлэх тухай” А/87 тоот захирамжийг хүчингүйд тооцож,хүүгэхийн асрамжинд шилжүүлэн өглөө. 
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагатай хамтран Япон улсын санхүүжилтээрхөгжлийнбэрхшээлтэйболонцаашидсайжрахболомжтой, эмчилгээүйлчилгээшаардлагатайхүүхдэднэгудаагийн 250 долларынэмчилгээнийдэмжлэгүзүүлэхээрболсонтойхолбоотойгоор 2 хүүхдийг“Хүүхдийн сайн сайхны зөвлөл”-ийнхурлаархэлэлцэнсонгохасуудлыгшийдвэрлэлээ. 
Мөнэнэхүү байгууллагаас орон гэргүй 1 өрхийн хүсэлтийг харгалзан гэр олголоо.
Хүүхдийн эрхийг хангах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөвлөмж бэлтгэн нийт 57  уяач, 26 унаач хүүхдэд сурталчлах ажлыг зохион байгууллаа. 
Байгаль орчны чиглэлээр: 
СэлэнгэаймгийнБаруунбүрэнсумыннутагдэвсгэрХүжийн амгэхгазраасзөвшөөрөлгүй,хуульбусаархуш модны самар бэлтгэсэн 3иргэнд“Зөрчлийнтухайхууль”-ийндагуутус бүр 300.000 төгрөгийнторгуулийнаргахэмжээтооцож, 58 кг самрын экологи, эдийн засгийн үнэлгээг хийж 2900000 төгрөгийн нөхөн төлбөр тооцов. 
Мал эмнэлгийн чиглэлээр:
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/97, сумын Засаг даргын А/40 тоот  “Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих ажлыг зохион байгуулах тухай” захирамжийн дагуухалдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон, Бэлэндалайбагийн 7800үхэр, 12800 богнийт 20600 тоо толгоймалыг дархлаажуулалтад хамруулсанбайна.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/197 дугаар захирамжийн дагуу мал амьтны халдварт шимэгч өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын хэмжээнд мал угаалгын ажлыг зохион байгуулж, 27394хонь, 19793 ямаа нийт 47187 бог малыг хамрууллаа.
Цахим мал эмнэлгийн 93 гэрчилгээнд 568 толгой мал, 9017 кг маханд хяналт тавьж, баталгаажуулалт хийсэн байна.
Газар тариалангийн чиглэлээр:
Сумын хэмжээнд нийт 14460 га талбайд тариалалт хийснээс улаан буудай 7760 га, овъёос 275 га, гурвалжин будаа 300 га, тэжээлийн ургамал 340 га, тосны ургамал 5183 га, төмс 505.5 га, хүнсний ногоо 456.3 га талбайд тус тус тариалсан байна. 
Ургац тогтоолтын урьдчилсан балансаар гурвалжин будаа 300 гахураах боломжгүй болсон байна.  Улаан буудайннийт хураах 7760 га талбайгаас 8817.6 тн га-ийн ургац 11.3 цн,  тосны ургамал  5183 га талбайгаас 2073.1 тн, га-ийн ургац 4  цн, тэжээлийн ургамал 340 га талбайгаас 371 тн, га-ийн ургац 10.9 цн, овъёос 275 га талбайгаас 288 тн, га-ийн ургац 10.4 цн,  төмс 505.5 га талбайгаас  6571.5 тн, га-ийн ургац 130цн, хүнсний ногоо 456.3  га талбайгаас 6401.8 тн, га-ийн ургац 140.5 цн-ээр тус тус тогтоогоод байна. 
Үндэсний статистикийн “ХАА-7” цахим программд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 340 аж ахуйн нэгж, 120 иргэний тариалалтын мэдээллийг орууллаа.