Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

7-р сарын мэдээ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 64
Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
Монгол Улсын ууган үүлдэр зохиогчийн эрхийн 1 дугаарт гэрчилгээ эзэмшигч нарийн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонь үүсч бий болсны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Орхон үүлдрийн хонийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор СУМЫН САЙН МАЛЧИН Ц.Бадрахын гэр бүлээс Орхон хонины хөшөөг бүтээж, хөшөөний нээлтийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ой болон нарийн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонь үүсч бий болсны 60 жилийн ойн баярын хурлын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр төрөлх нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагнаж урамшууллаа. Үүнд:
Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль-43
Хүнс хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан цол тэмдэг-3
Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг-1
Нийтийн аж ахуйн үйлчилгээний Тэргүүний ажилтан-1
Биеийн тамир спортын Тэргүүний ажилтан-1
Банк санхүүгийн Тэргүүний ажилтан-1
Онц тээвэрчин-1
Худалдааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн медаль-1
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хүндэт тэмдэг-1
Сэлэнгэ аймгийн ИТХ-ын хүндэт өргөмжлөл-2
Сэлэнгэ аймгийн Засаг даргын жуух бичиг-6
Орхон сумын Хүндэт иргэн-2
Орхон сумын Засаг даргын хүндэт өргөмжлөл-6
МХЗХорооны Хөдөлмөрийн алдар медаль-2
МХЗ-ын байгууллагын 100 жилийн ойн медаль-14 иргэн тус тус шагнагдлаа.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын Омикроны BA.4, BA.5 дэд хувилбарын тархалт улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан олон нийтийн цахим сүлжээнд 11 удаагийн сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээллийг байршуулж 54 хүний хандалт авсан байна.
Мэдээллийн ил тод байдлыг хангах иргэд олон нийтэд цаг үеийн мэдээ мэдээлэл, зар хүргэх зорилгоор фото мэдээлэл бэлтгэн “Сэлэнгэ Орхон сум ЗДТГ”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум” “Нарт Орхоны хүүхдүүд” “Selenge Orhon Emt” зэрэг албан ёсны фейсбүүк хаягуудад 16  удаагийн мэдээ мэдээллийг байршуулж, давхардсан тоогоор 1853 хүнд таалагдаж, 335 сэтгэгдэл, 219 шейр хийгдсэн байна
Коронавируст халдвар /Ковид-19/-ын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Байгаль орчны чиглэлээр: 
Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хууль зөрчсөн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат “Хөтөл Занар” ХХК, “Силикат” ХХК компаниудад тус бүр Зөрчлийн тухай хуулийн дагуу 2000000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцлоо.
Орхон гол дагуух бургасны хортон шавьж устгалын ажлыг “New Green Forest” ХХК нь 500 га талбайд хийж гүйцтэтгэлээ.
Мал аж ахуйн чиглэлээр:
Тус сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг, Сэлэнгэ аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран аймгийн Засаг даргын 2022 оны А/243, сумын Засаг даргын 2022 оны А/71 тоот захирамжийн дагуу үхрийн гүн хөлдөөсөн үрийн зохиомол хээлтүүлгийг Дархан-Уул аймаг дахь Малын удмын сангийн Үндэсний төвтэй хамтран 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны хооронд зохион байгууллаа. Хээлтүүлгийн ажлын МУСҮТ-ийн хээлтүүлгийн  гэрээт техникч Б.Цэнд-Аюуш гардан гүйцэтгэлээ.
Хээлтүүлгийн явцад малчин, мал бүхий 32 өрхийн 360 үнээнд үзлэг хийснээс 188 үнээнд ороо идэвхжүүлэгчээр, 12 үнээнд байгалийн ороогоор нийт 200 үнээнд зохиомол хээлтүүлэг хийлээ.