Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Түүхт 60 жилийн ойн баяр наадам

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 995

Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88, Атар газар эзэмшсэний 60, Сэлэнгэ аймгийн Орхон сум үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадам 2019 оны 07 сарын 25,26,27-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Түүхт 60 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 бөх хүч үзэн барилдаж улсын начин Б.Орхонбаяр түрүүлж, Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэн, Монгол Улсын харцага Т.Одгэрэл, Монгол Улсын начин Ж.Баянмөнх нар шөвгөрлөө.

Үндэсний сурын харваанд  Г.Гансүх түрүүлж “СУМЫН МЭРГЭН” цол хүртэж,  Б.Нямчулуун 2-р байр, Б.Хосшагай 3-р байрт шалгарлаа.

Үндэсний шагайн харвааны тэмцээний багийн харвааны төрөлд Сайхан сумын н.Ууганбаатар ахлагчтай баг тэргүүлж, н.Цэвээн ахлагчтай Зүүнхараагийн баг 2-р байр,н.Ганбаатар ахлагчтай Мөнгөн хараа чуулгын баг 3-р байрт удааллаа. Шагайн харвааны цуваа харваанд ахмад настан Б.Дамдаинсүрэн түрүүлж “СУМЫН МЭРГЭН” цол хүртэж, н.Мөнхтогоо 2-р байр, Ш.Ганхуяг 3-р байрыг эзэллээ.

Сумын баяр наадмын АЗАРГА насны хурдан хүлгүүдийг Орхон сумын уяач Х.Шинэбаярын хул зүсмийн морь магнайлж, Орхон сумын уяач Л.Баянмөнхийн хул, Орхон сумын иргэн Д.Зоригтын хээр, Орхон сумын иргэн Л.Орхонбатын хонгор халзан, Орхон сумын иргэн Д.Оджавхлангийн халтар удааллаа.

Хурдан ИХ НАС-ны морины түрүүд Нармандахын хээр магнайлж, М.Тулгын шарга, П.Дорлигийн хүрэн халзан, Орхон сумын Б.Наранбаярын  халзан, Орхон сумын Б.Лхагвадоржийн хонгор удааллаа.

Хурдан СОЁОЛОН-ийн морины түрүү магнайд Орхон сумын уяач Б.Ганболд хонгор магнайлж, Б.Ганболын хонгор, Орхон сумын Б.Нямбаярын хүрэн, М.Идэр хүрэн , Г.Энхтүвшиний хонгор айрагдлаа.

ХЯЗААЛАН насанд Орхон сумын уяач Б.Буяндаваагийн хул халзан түрүүлж, Б.Нямбаярын хээр, н.Эрдэнэбатын хүрэн, Эрдэнэбилэгийн хүрэн, С.Баасанхүүгийн хонгор халзан айрагдлаа.

ШҮДЛЭН насанд Сайхан сумын Л.Орхонбат хээр түрүүлж, Орхон сумын Э.Атарболдын хонгор, хүрэн, У.Төрмөнхийн саарал, Нүүдэлийнн хонгор айрагдлаа.

ДААГА насны уралдаанд Орхон сумын уяач Д.Ариунболд хээр магнайлж, Б.Буяндаваагийн хүрэн, Б.Чинболд хонгор, Ганболд цавидар, М.Соёл-эрдэний  бор хар морь тус тус айрагдлаа.

Сумын баяр наадмын цол олгох залуу бөхчүүдийн барилдаанд 32 бөх зодоглож Ц.Түвдэндорж түрүүлж “СУМЫН ЗААН” цол, Ж.Нямдорж үзүүрлэж сумын “НАЧИН” цолыг тус тус хүртлээ.Тус бөхийн барилдааныг Монгол буудай ХХК-ий захирал Анаамишийн Бат-Орхон жил бүр ивээн тэтгэж явуулж байна.

Мөн Өсвөрийн 7-10 насны хүүхдийн барилдаанд 16 бөх зодоглож Э.Тэмүүжин түрүүлж, О.Булгантамир үзүүрлэсэн бол 11-14 насны өсвөрийн барилдаанд мөн 16 бөх зодоглож н.Ёндонсамбуу түрүүлж н.Золбоо үзүүрлэж хурд хүч уран мэхээ уралдууллаа. Өсвөрийн бөхийн барилдаанд Орхон сумын уугуул Пүрэвийн Эрдэнэбат ивээн тэтгэж явууллаа.

Сумын 60 жилийн ойн баяр наадмын гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй төрөлд:

1-р байр- Э.Энх-Амгалан ахлагчтай Орхоны баг

2-р баг -н.Алтангэрэл ахлагчтай  Сэлэнгийн баг

3-р байр - Г.Өсөхбаяр ахлагчтай  Зүүнхараагийн баг

Эмэгтэй төрөлд:

1-р байр – Сэлэнгэ ахлагчтай   Сэлэнгийн баг

2-р байр – Энхтуул ахлагчтай  Сайхан сумын Номгон тосгоны баг

3-р байр – Энххүслэн ахлагчтай Дархан-Уул аймгийн баг

Шилдэг довтлогчоор Э.Төгөлдөр, Тэгш холбогчоор Э.Энх-Амгалан, холбогчоор Энхманлай нар тус тус хүртсэн.