Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Орхон сумын Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 628

Орхон сумын Эмэгтэйчүүдийн баярыг 2019 оны 03 сарын 07-ны өдөр сумын ИТХ, ЗДТГ, сумын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгууллаа. Баярын арга хэмжээг сумын ИТХ-ын дарга, эмэгтэйчүүдийн холбооны дарга Х.Мөнхзул, сумын Засаг дарга Г.Бат-Орхон нар нээж нийт эмэгтэйчүүд, ээжүүдэд мэндчилгээ дэвшүүлж дараах эмэгтэйчүүдийг шагнаж урамшууллаа. Сэлэнгэ аймгийн НАМЭХ-ны шагнал “Манлай ээж”-ээр Дамдин-Ишийн Цэндхүү, Сумын Буянтай ээжээр О.Нарангэрэл, Н.Бадарч, Ч.Таванжин, М.Лхамчулуун, Р.Наранцэцэг, Сумын “Дархан бэр”-ээр Д.Үржинням, Б.Энхжаргал, Ч.Оюунсувд, Ц.Бямбаа нарыг тодруулж үнэмлэх энгэрийн тэмдгийг гардууллаа.

Сумын МЭХ-ны салбар зөвлөлөөс жил бүр шалгаруулдаг тэргүүний шилдэг эмэгтэйчүүдээ тодруулж Шилдэг төрийн албан хаагч эмэгтэйгээр ЕБС-ийн захирал Б.Соёлмаа, Шилдэг малчин эмэгтэйгээр Б.Эрдэнэчимэг, Шилдэг тариаланч эмэгтэйгээр Б.Эрдэнэцэцэг, Шилдэг хөдөлмөрч эмэгтэйгээр Н.Бямбасүрэн нарыг тодорсон байна. Тус арга хэмжээний үеэр сумын ИТХ-аас эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээний шагнал, соёлын төвөөс зохион байгуулсан Ээждээ захидал бичээрэй уралдааны шилдэгүүдийг шалгаруулж шагналыг гардууллаа.   Сумын төр төсвийн байгууллагын эрэгтэй төрийн албан хаагчдаас нийт эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж баярын концертыг өргөн барьж азтай эмэгтэйчүүдийг тодруулж гарын бэлэг гардууллаа.