Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 674
Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулан сумын ИТХ, ЗДТГ, тус сумаас МУ-ын шинэ үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат, Монгол улсын гавъяат эдийн засагч А.Амжаагийн агсаны үр хүүхдүүд, Мангир трейд ХХК, Мөнх-Орхон ХХК хамтран ивээн тэтгэж шагайн харваа тэмцээнийг 2019 оны 01 сарын 11-ны өдөр зохион байгуулж  6 сум 1 тосгоны 10 багийн 70 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорисноос Б.Ганхуяг ахлагчтай Орхон сумын баг тэргүүн байр, н.Төртогтох ахлагчтай Рашаант тосгоны баг дэд байр, н.Баяртогтох ахлагчтай Сайхан сумын баг гутгаар байрыг эзэллээ. Цуваа харваа төрөлд 1-р байр Хушаат сумын харваач н.Батжаргал, 2-р байр Рашаант тосгоны  харваач н.Даваадорж, 3-р байр Орхон сумын харваач Ш.Ганхуяг шалгарлаа.
2019 оны 01 сарын 12-ны өдөр гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдаж 6 баг тамирчид оролцож О.Оргил ахлагчтай “Мөнх-Орхон-1” баг тэргүүн байр, Д.Отгонбаяр ахлагчтай “Орхоны тулууд” баг дэд байр, Б.Сүхбат ахлагчтай “Мөнх-Орхон 2” баг гутгаар байрыг эзэллээ. 
Мөн үндсэн хуулийн өдөрт зориулсан АХА тэмцээн, үдшийн цэнгүүнийг зохион байгуулж 15 ахмад настанд сар шинийн тавгийн идээг “Амжаа” санг үүсгэн байгуулсан түүний үр хүүхдүүд гардуулан өглөө.