Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1044

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд 2018 оны 11 сарын 12-ны өдөр  ЗДТГ,  ЕБСургуулийн захиргаа хамтран “Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг зохион байгуулж  5-11 ангийн сурагчийн төлөөлөл 35 сурагчид оролцож тулгамдаж буй асуудлаа тодорхойлон санал бодлоо солилцлоо.  Тус арга хэмжээнд ЕБС-ийн захиргаа, сумын хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, сумын хамтарсан багийн гишүүд оролцож хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хүргэж цаашид хүүхдийн төлөө хэрэгжүүлэх ажлын санал солилцож тэдний асуултанд нээлттэй хариулж, тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа. Үүнд:

 Хүүхэд хамгаалалын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл-                                                                        ЕБСургуулийн нийгмийн ажилтан Б.Ганчимэг

Хүүхдийн эрхийн тухай хуулийн  мэдээлэл-ТЗХЭАХМэргэжилтэн Б.Пүрэвсүрэн

Хүүхдийн эрүүл мэндийн талаар ЭМТ-ийн их эмч О.Наранхүү

Хүүхдийн талаар хийж  хэрэгжүүлсэн ажлын мэдээлэл-НБХЭАХМэргэжилтэн Ж.Жаргалдалай

Улсын бүртгэлийн тухай мэдээлэл-Улсын бүртгэгч Б.Наранчимэг нарын  илтгэлүүд тавигдаж сумын хүүхдийн элчээр сонгогдсон  засаг даргын орлогч Г.Баасансүрэн “СУМЫН ХҮҮХДИЙН ЭЛЧИЙН АНДГАЙ” өргөлөө.

Хүүхдүүдээс гарсан нийт 18 саналыг ангилан нэгтгэж шат дараалан орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэхээр шийдвэр гарлаа.