Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Их монгол Улс байгуулагдсаны 2227 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Орхон сум үүсэн байгуулагдсаны 59 жилийн ойн баяр наадам 2018 оны 07 сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 731

Их монгол Улс байгуулагдсаны 2227 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Орхон сум үүсэн байгуулагдсаны 59 жилийн ойн баяр наадам 2018 оны 07 сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сумын баяр наадмын нээлт туг залах үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Х.Мөнхзул, Засаг дарга Г.Бат-Орхон, Засаг даргын орлогч Г.Баасансүрэн, ЗДТГ-ын дарга Ш.Ганчимэг, урилгаар аймгийн алдарт уяач Д.Ганчулуун,  Улсын мэргэн сур харваач н.Боролзой, МУ-ын сайн малчин Л.Баянмөнх, Төрийн захиргааны тэргүүний ажилтан В.Дэлгэрмаа, 2017 оны аймгийн шилдэг ногоочин С.Сүхбаатар, Тэргүүний ААН-ийн захирал Э.Эрдэнэбаяр, гар бөмбөгийн улсын аваргын алт, хүрэл медальт, 2017 оны аймгийн шилдэг сурагч Э.Энх-Амгалан нар оролцлоо.

Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 бөх хүч үзэн барилдаж сумын заан Д.Лхагвадорж түрүүлж, залуу бөх Г.Мөнхбаяр үзүүрлэн, аймгийн арслан н.Төмөртогоо, н.Очирбат нар шөвгөрлөө.

Үндэсний сурын харваанд Орхон сумын иргэн О.Болдбаатар түрүүлж “СУМЫН МЭРГЭН” цол хүртэж,  н.Боролзой 2-р байр, Н.Галдансүрэн 3-р байрт шалгарлаа.

Үндэсний шагайн харвааны тэмцээний багийн харвааны төрөлд Орхон сумын Алтан-Аргай баг тэргүүлж, Орхон сумын ахмадуудын баг 2-р байр, Сант сумын баг 3-р байрт удааллаа. Шагайн харвааны цуваа харваанд ахмад настан Б.Батмөнх түрүүлж “СУМЫН МЭРГЭН” цол хүртэж, Б.Дамдинсүрэн 2-р байр, Л.Баярхүү 3-р байрыг эзэллээ.

Сумын баяр наадмын АЗАРГА насны хурдан хүлгүүдийг Төв аймгийн Жаргалант сумын иргэн Х.Бямбацогтын халтар зүсмийн морь магнайлж, Төв аймгийн Жаргалант сумын Х.Түвшинбаярын бор, Орхон сумын иргэн Б.Мөнхтөрийн хүрэн, Сант сумын иргэн Э.Лхагвасүрэнгийн хул халзан, Орхон сумын иргэн Г.Баасандагвын бор удааллаа.

Хурдан ИХ НАС-ны түрүүд Сайхан сумын харьяат Ш.Бөхчулууны хар магнайлж, Сант сумын Ж.Золжаргалын шарга, Сайхан сумын М.Наранбаатарын хүрэн халзан, Сант сумын М.Шинэдаваагийн халтар халзан, Орхон сумын Ц.Батбаярын цоохор удааллаа.

Хурдан СОЁОЛОН-ийн түрүү магнайд Орхон сумын уяач Л.Баянмөнхийн хонгор магнайлж, Сайхан сумын Д.Гантулгын хонгор, Орхон сумын Х.Бямбацогтын хүрэн, Ц.Бат-Эрдэний хүрэн зээрд, Сант сумын Н.Жамбалын хонгор айрагдлаа.

ХЯЗААЛАН насанд Орхон сумын уяач н.Пүрэвдоржийн хул халзан түрүүлж, н.Баярбаатарын хээр, н.Энхтүвшингийн хүрэн, Б.Гэрэлчулууны хүрэн, Сант сумын н.Начингийн саарал халзан айрагдлаа.

ШҮДЛЭН насанд Сайхан сумын Ц.Баярбаатарын хээр түрүүлж, Орхонтуул сумын н.Батзулын хонгор, хүрэн, Сант сумын Б.Отгонбаярын саарал, Б.Эрдэнэбаатарын хонгор айрагдлаа.

ДААГА насны уралдаанд Орхон сумын уяач Ц.Эрдэнэсангийн хүрэн халзан магнайлж, Ц.Нямхүүгийн хүрэн, Б.Одхүүгийн хүрэн, Л.Баярхүүгийн цавидар, Б.Гэрэлчулууны бор хар тус тус айрагдлаа.

Сумынбаярнаадмынцол олгох залуу бөхчүүдийн барилдаанд 32 бөх зодоглож Сайхан сумын харъяат Э.Хүслэн түрүүлж “СУМЫН ЗААН” цол, Сант сумын харъяат н.Одонхүү үзүүрлэж сумын “НЭМЭХ НАЧИН” цолыг тус тус хүртлээ.Тус бөхийн барилдааныг Монгол буудай ХХК-ий захирал Анаамишийн Бат-Орхон жил бүр ивээн тэтгэж явуулж байна.

Мөн Өсвөрийн 7-10 насны хүүхдийн барилдаанд 16 бөх зодоглож Г.Батзориг түрүүлж, н.Болдбаатар үзүүрлэсэн бол 11-14 насны өсвөрийн барилдаанд мөн 16 бөх зодоглож н.Ёндонсамбуу түрүүлж н.Золбоо үзүүрлэж хурд хүч уран мэхээ уралдууллаа. Өсвөрийн бөхийн барилдаанд Орхон сумын уугуул Пүрэвийн Эрдэнэбат ивээн тэтгэж явууллаа.