Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“НАРТ ХОНГОР ОВОО”-г тахилаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1036

2018 оны 5-р сарын 10-ны өдөр сумын ЗДТГ, төр төсвийн байгууллагууд, ард иргэд, ААН-үүд хамтран “НАРТ ХОНГОР ОВОО”-г тахиж уул усаа аргадан хангай дэлхийдээ идээ будаагаа өргөн хур бороо элбэгшин ургац арвин байж хүн ард нь эрүүл энх амар амгалан, идээ будаа элбэг дэлбэг, элдэв байгалийн аюулт үзэгдэл гай барцадгүй байхыг хүсэн даатгалаа. Тус арга хэмжээнд Нарт хонгор овооны тахилгын ном, усны бурхан Люванжалбаруу очиж газар усаа аргадах ном айлтгаж тахилгад зориулсан сумын заан болон залуу 32 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харъяат сумын заан н.Энхтүвшин  түрүүлж,  Баруунбүрэн сумын уран барилдаант заан Б.Улаалзгана үзүүрлэж, Баян-Өлгийн аймгийн Баяннуур сумын харъяат сумын заан н.Замабек, Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат сумын заан н.Ганочир нар шөвгөрлөө. Барилдаанд сумын заан 25, сумын начин 2, залуу бөх 5 оролцон уран хурц барилдаанаараа үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн сайхан барилдаан болж өндөрлөлөө.