Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“ОРХОН СУМЫН” ЛОГО ШИНЭЧЛЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2202

“ОРХОН СУМЫН” ЛОГО ШИНЭЧЛЭХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
ЗОРИЛГО: Сумын 60 жилийн ой 2019 онд тохиохтой холбоотой зарим бэлтгэл ажлыг хангах, сумын нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.1.18 дахь заалтыг хэрэгжүүлэх, шинэчлэн батлагдсан логог аливаа арга хэмжээ, хүндэтгэл болон ёслолын үйл ажиллагаа, сурталчилгаа, танилцуулгын бэлэг тэмдэг болгон ашиглах зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байна.
ОДОО АШИГЛАЖ БУЙ ЛОГОГ ШИНЭЧЛЭХ БОЛСОН ШАЛТГААН: Суманд үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүн, үйлвэрлэлийн онцлог бүрэн тусгагдаагүй, логоны ихэнх хэсгийг гүүрний зураг эзэлж байгаа нь орон нутгийн онцлог, түүхэн замналыг бүрэн илэрхийлээгүй байна гэсэн иргэдийн саналыг үндэслэсэн болно. 
ТАВИГДАХ ШААРДЛАГА: Лого нь Орхон сумын үйл ажиллагаа, газар нутгийн онцлог, эрхэм зорилго, алсын харааг тодорхойлсон, орон нутгийн билэгдэл байх тул агуулга, утга санааны хувьд төгс, сумын түүх соёлыг илэрхийлсэн, нягтрал сайтай бүтээл байх, гараар зурах болон компьютерын программ дээр хийгдсэн байх шаардлагатай. 
ХАМРАГДАХ ХҮРЭЭ: Орхон сумаар овоглосон иргэн бүр, чөлөөт уран бүтээлчид нээлттэй оролцох / Нас харгалзахгүй / 
ХУГАЦАА: Уран бүтээлийг 2017 оны 09 сарын 20-ны өдрөөс 11 сарын 01-ны хооронд сумын Orkhon@selenge.gov.mn цахим хаяг болон ЗДТГ-ын ТЗХЭАХМэргэжилтэн хүлээн авна. 
• Логоны зураг А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэгдсэн байх. 
• Логонд тусгагдсан зураглалын тайлбарыг ирүүлэх
1-р байр Батламж, мөнгөн шагнал 
2-р байр Батламж, мөнгөн шагнал 
3-р байр Батламж, мөнгөн шагнал 
Зохион байгуулагч: 
ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Харилцах утас: 99964613, 91331011