Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2081

“Бүх нийтийн хог цэвэрлэгээний өдөр”-ийг 2017-04-14.15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд  ЕБС-ийн 6-11 ангийн 72  сурагч нийтийн эзэмшлийн 5 га газрын шатаж болохуйц хогийг, сумын төвийн нэгдсэн хогийн цэгт 41 иргэн 4 га газрын ил задгай хог хаягдлыг түүж  шатаах зэрэг цэвэрлэгээний ажлууд хийгдлээ. Мөн төр төсвийн байгууллагууд хуваарьт газруудаа цэвэрлэж, ЗДТГ-ын зүгээс хөдөөгийн Бэлэндалай багийн хогийн цэг, төвийн хогийн нэгдсэн цэгийн хогийг түрж булах ажлыг зохион байгуулж, айл өрхүүд хашаа хорооныхоо хогийг цэвэрлэх зэргээр бүх нийтийн цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгууллаа. Сумын хэмжээнд 22 га газрын хогийг цэвэрлэсэн байна. Нийтийн цэвэрлэгээний ажилд идэвхитэй оролцсон ард иргэд ААН, албан байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлье.

Засаг даргын Тамгын газар