Цөөн үгээр

- Нартын хурд-2023 - Сэг зэм устгал хийгдлээ. - Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит тэмцээн зохион байгуулагдлаа.

Мэндчилгээ

Нийтэлсэн: 3 сарын өмнө Үзсэн: 62

Орхон нутгаараа овоглосон эх орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа ажилсаг хөдөлмөрч эрхэм хүндэт Орхончууд та бүхэндээ учран золгож буй "XII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх усан Туулай" жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье!

Өнгөрч буй Бар жилээ Орхончууд бид олз омог амжилт бүтээл дүүрэн байж Улсын аварга тариаланч, ногоочин, аймгийн аварга малчин, тариаланч, сумын аваргууд олноор тодорсон, хөрөнгө оруулалт арвинтай түүхийн хуудсыг бахархал дүүрэн үдэж байна. Айлчлан ирж буй Үзэсгэлэнт хэмээх Туулай жилдээ ололт амжилтаа бататган ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлж, идэр залуус нь хөдөлмөр бүтээлээр дүүрэн, хүүхэд багачууд нь цог жавхаатай, айл өрх бүрд баяр жаргал, эрүүл энх, саруул сайхан, бэлгэ ерөөлөөр дүүрэн байх болтугай!
Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хүндэтгэсэн: Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон

Сүүлд нэмэгдсэн мэдээ