Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

ЗДТГ-ын 2017 оны 01-р сарын мэдээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 524

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ  01 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017.01.25

ТӨРИЙН ЗАХИРГАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО: Тайлант сард аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Засаг даргын 2016-2020  оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргад ОРХОН сумын Засаг даргаас бүтээгдэхүүн нийлүүлж, санхүүжилт авах гэрээнд тусгагдсан  заалт, зорилтуудыг үндэслэн ЗДТГ-ын албан хаагчид болон төр төсвийн байгууллагын дарга эрхлэгч нарын  үр дүнгийн гэрээг дүгнэх 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан заалт зорилтуудын хүрээнд сумын Засаг даргын 2017 оны 01 тоот захирамжаар төрийн үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хууль эрх зүйн цаг болон иргэдэд төр төсвийн байгууллагуудаас цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх “Тайлан мэдээлэл санал шийдэл” нэрэмжит өдрийн хуваарийг гарган баталж, 2017 оны А/02 тоот захирамжаар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр төсвийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа сурталчлах “Байгууллага сурталчлах аян”-ы хуваарийг тус тус баталлаа.

Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Орхон бүсийн шагайн харваа тэмцээнийг зохион байгуулж тус тэмцээнд 6 багийн 42 харваач оролцлоо. Мөн тус сумаас сонгогдон шинэ үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат, МУ-ын гавъяат эдийн засагч А.Амжаа агсаны үр хүүхдүүд, Мангир трейд ХХК-тай хамтран А.Амжаа агсаны нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн, үдшийн цэнгүүн, танин мэдэхүйн АХА тэмцээн зэргийг зохион байгуулж тус арга хэмжээнд давхардсан тоогоор 243 иргэнийг хамрууллаа.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/103 тоот захирамжаар сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэнээр сумын Засаг дарга,  ИТХ-ын дарга нар төр төсвийн байгууллагуудын өвөлжилт болон цаг үеийн мэдээлэл, ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонсож байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа. Үүнд:

  1. Сэлэнгэ аймгийн БСУрлагийн газарт хандан цэцэрлэгийн багшийн сургалтын үйл ажиллагаанд зөөврийн /Lenovo/ компьютер 2 ширхэг /2812000/
  2. ЕБСургуульд ухаалаг зарлан мэдээллийн систем /2700000/
  3.  Соёлын төвд тайзны гэрэлтүүлэг 2 ширхэг, фульт, уурын зуухны нөөц мотор /1450000/
  4. ЭМТ-д шаардлагатай байгаа асуудлыг сонсож энэ үеэр хэвтэн эмчлүүлж буй 6 иргэн, 2 хүүхдэд эргэлт үзүүлж ажиллалаа.Сумын Засаг даргын 2016 оны А/190 тоот захирамжаар малчдад туслах "Сайн үйлсийн аян"-ыг 2017 оны 01-р сарын 01-нээс 2-р сарын 15-ыг хүртэлх хугацаанд зохион байгуулж эхэллээ. Энэхүү ажлын хүрээнд Сайхан сумын аврах гал унтраах 61-р анги, Ахмадын хороо малчдад бээлийн, лаа шүдэнз, Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг Зуун зуун ХХК-аас 50 боодол өвсийг малчдад туслахаар суманд хүлээлгэн өглөө. Тус аяны хүрээнд сумын төр төсвийн байгууллага төрийн албан хаагчид малчдад туслах “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.           

2017.01.19-ны өдөр Орхон сумын Багийн Засаг даргийг сонгох сонгууль болж 1-р багийн Засаг даргаар Баянжаргалын Сийлэгмаа, 2-р багийн Засаг даргаар Нямжавын Төрсайхан нар сонгогдлоо.

2017 ОНЫ 1-Р САРД  ИРГЭДЭЭС ОРХОН СУМЫН ЗДТГ-Т ИРСЭН САНАЛ ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ:

Тайлан ирүүлсэн

Тухайн байгууллагад ирүүлсэн СӨГ-ын тоо

Үүнээс

Шийдвэрлэлтэнд

Дээд шатны байгууллагад шилжүүлсэн

Үүнээс

он

Хэтэрсэн хоног

амаар

бичгээр

Хариу өгсөн

Шилжүүлсэн

Хугацаанд нь шийдвэрлэсэн

Хугацаа хэтэрсэн

Хугацаа болоогүй

Шийдвэрлэсэн

Шийдвэрлээгүй

2017

 

25

-

-

-

-

25

-

-

-

-

 

 

ИРГЭДИЙН САНАЛ, ӨРГӨДӨЛ,

ГОМДОЛ

ТОО

ШИЙДВЭРЛЭСЭН

ХУВЬ

1

Жирэмсэн, амаржсан эхийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлт

2

2

100%

2

Ахмад настаны рашаан сувилал, амралтанд хамрагдах иргэдийн хүсэлт

1

1

100%

3

Байнгын асаргааны тэтгэмж

2

2

100%

4

Олон хүүхэдтэй айлын түлээ, нүүрсний хөнгөлөлт

1

1

100%

5

Өндөр настаны тэтгэвэрт шинээр хамрагдах иргэний өргөдөл

2

2

100%

6

Газрын эзэмшлийн гэрчилгээ олголт

6

6

100%

7

Гадны иргэн зөвшөөрөлгүй малын бэлчээр ашигласан

1

1

100%

8

Шинээр цахим үнэмлэх захиалсан

3

3

100%

9

Шилжин ирсэн иргэн

3

3

100%

10

Шинээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн

2

2

100%

 

Шинээр газар өмчлөх хүсэлт ирүүлсэн

2

2

100%

 

БҮГД

25

25

100%

Нийгмийн даатгал:  Нийгмийн даатгалын алба нь 1-р сард төсөвт аж ахуй нэгж байгууллагаас шимтгэлийн орлого 13310,2 мянган төгрөг, сайн дурын даатгалд 30 даатгуулагчийн 1520,0 мянган төгрөг, ЭМД-д 30 даатгуулагчийн 1269,6 мянган төгрөгийг санд оруулж ирлээ. Мөн тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд олголоо.

  • Өндөр насны тэтгэвэр- 262 хүнд 73610,5 мянган төгрөг
  • Тахир дутуугийн тэтгэвэр-68 хүнд 16063,1 мянган төгрөг
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр-18 хүнд 4203,0 мянган төгрөг
  • Цэргийн тэтгэвэр-3 хүнд 1507,9 мянган төгрөгийн тэтгэвэрийг тавьж олгосон.

         Тэтгэмжийн сангаас ХЧТА-ны тэтгэмж 2 даатгуулагчийн 26,0 мянган төгрөгийн тэтгэмжийг олгож ирлээ.

                 Аж ахуй нэгж, төсвийн газрын шимтгэлийн тайланг интернетээр шивүүлж баталгаажуулж авлаа. Жилийн эцэст өртэй гарсан байгууллагад шимтгэлийн өр авлагыг барагдуулах тал дээр мэдэгдэл өгч ажилласан.

                 Шинээр тэтгэвэрт орох 4 иргэний материалыг бүрдүүлж аймагт хянуулахаар явууллаа.

Жилийн эцсийн тайлан балансыг хугацаанд нь 10-ны дотор өгч аймагт тайлагналаа.          

                 65-с дээш насны ахмадуудын судалгааг аймагт гаргаж явууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн группын сунгалтыг аймагт мэдээлж программд сунгалтыг хийлгэлээ.

Байгаль орчин: Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр “Нам ухаад оршуулгын зан үйл хийхийг хориглох тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлэн батлуулсан. Тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сайхан сумын Засаг даргад албан тоотыг хүргүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Сумын төр төсвийн байгууллага, айл өрхийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, түлшний модны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Сант сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх асуудлыг шийдвэрлүүлж өгөхийг хүссэн албан тоотийг гарган аймгийн Засаг даргад хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш БОХУБайцаагчаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан материалыг татан авч хянах тухай албан тоотын дагуу 5 иргэний материалыг Сайхан сум дахь сум дундын прокурорын газарт хүргүүлсэн. 

2016 оны мод бэлтгэлийн хуваарийн дагуу 2 иргэнд 12м.куб хус бэлтгэх эрхийн бичиг бичиж єгсєн.

Дүйцүүлэх албаны цэргүүдтэй хамтран сумын засаг даргын баталсан хуваарийн дагуу 2 удаа сумын төвийн засмал замын халтиргаа, гулгаатай хэсгийн цасыг цэвэрлэсэн.

 Газарын харилцаа: Газар эзэмших хүсэлт гаргасан 6 иргэнд газар эзэмших гэрчилгээг олголоо. Тайлант сард сумын Засаг даргын газар эзэмших 3 захирамж, газар өмчилөлөөр 2 захирамж нийт 5 захирамж гаргасан. Сумын хэмжээнд нийт төмс хүнсний ногоо болон үр тарианы  газартай иргэн,аж ахуй нэгжүүдийн газрын төлбөрийн талаарх тайланг гаргаж аймгийн ГХБХБГ-т хүргүүлсэн.

Хөдөө аж ахуй, газар тариалан: Сумын Засаг даргын 2016 оны А/190 тоот захирамжаар малчдад туслах "Сайн үйлсийн аян"-ы төлөвлөгөөний хүрээнд өвөлжилтийн байдалтай танилцах цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор хөдөөгийн багт 4 чиглэлд ЗДТГазар, ЭМТ, Цаг уур хамтран ажлын хэсэг гарч нийт 166 малчин, мал бүхий иргэдээр ажиллаж 1, 2-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, өвлийн улиралд ядарч доройтсон малыг тэжээх арга болон ядарсан малд нэмэлтээр олгож болох эм бэлдмэлийн талаар гарын авлага бэлтгэн тарааж, цаг агаарын мессеж мэдээнд 57 өрхийг хамруулсан.

Сумын хэмжээнд 10-р сараас хойш нийт 27 удаа цас орж цасны зузаан 9-21 см, цасны нягт 0,14  байна. Тус сумын Дэргээч, шийр, ажинт, худгийн хоолой, бор харганат, сумын төвд цас ихтэй байгаа боловч өвөлжилт хүндэрсэн газар нутаг байхгүй байна. Ар булан, Цант, ажинт, шийр, сайхны ам чиглэлийн зарим газраар цас хатуурснаас үхрийн хөл халцарч байгаа талаар малчид мэдээлсэн. Малчид, мал бүхий иргэд өвс тэжээлээ тодорхой хэмжээгээр бэлтгэсэн боловч бэлчээр муудаж байгаагаас 5 өрхийн өвс хүрэлцэхээргүй байна. Цаашид цас орж, шуурч өвөлжилт хүндрэхгүй бол бусад өрхийн малын өвс тэжээл хүрэлцэхээр байна.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/10 тоот “Хорио цээрийн дэглэм цуцлах тухай” захирамж гарч Орхон, Орхонтуул сумын малын гоц халдварт цэцэг өвчний гарч хорио цээрийн дэглэм цуцлагдсан боловч мал, мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг 2017 оны 5-р сарын 01-нийг хүртэл хугацаанд гаргахыг хориглосон тухай “ЭГДЭМ”БГБХН, “Орхон сүрэг”ХХК мал эмнэлгүүд болон малчин мал бүхий иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

2016 онд малын арьс шир бэлтгэн Үндэсний үйлдвэрт тушаасан 34 өрхийн 95 ширхэг баримтыг малчдаас хүлээн авч нэгтгэн программд шивж, аймгийн ХХАА-н газрын бүртгэлийн мэргэжилтэнд  цаасаар болон файлаар хүлээлгэн өгсөн.

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг  аж ахуйн нэгж, иргэдийн   нийт 23 ширхэг улаан буудайн урамшуулалд хамрагдах материалыг аймгийн ХХААГ-т хүргүүлсэн.

Үндэсний статистикийн  ургацын ХАА-5 программд жимс, жимсгэнэ тариалсан иргэд  аж ахуйн нэгжийн тарьсан талбай хураасан ургацын мэдээг шивж баталгаажуулсан.

2017 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн судалгааг татвар хураагчид гаргаж өгсөн.

 

Төсөв санхүү:

2016 оны 12-р сарын орон нутгийн орлого 3060.7 мянган төгрөг буюу 261.9 %-ийн гүйцэтгэлтэй байна. 2016 оны орлого:

  • Орон нутгийн орлого 48437.1 мянган  төгрөг буюу 98.1%
  •  Аймгийн татварын орлого 83595.8 мянган төгрөг буюу 79.5%
  • Улсын татварын орлого 7130.8 мянган төгрөг буюу 56.7%-ийн гүйцэтгэлтэй байна.

“Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 16.1.12-т заасны дагуу “Хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30,0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого”-д заасан чөлөөлөлтөнд 6 иргэн, 24.6-т заасны дагуу Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтанд төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтөнд 6 иргэн, нийт 9  иргэний буцаан олголтын материалыг хүлээн аваад байна.

2016 оны жилийн эцсийн тайлангийн ирц:

               ААНОАТ-ын тайлан 30%

               Цалин хөлсний тайлан 20%-тай байна.

Төр төсвийн байгууллагууд:

ЕБС:

Сурагчдын стандарт мэдлэгийг хангах зорилгоор  ээлжит  хичээлийг чанартай хөтлөн явуулахын зэрэгцээ гүйцээх болон нэмэлт давтлага өгч I,IV,V ангийн сурагчдаас математик, монгол хэлний хөндлөнгийн ХШҮ хийж, I-V ангийн II улирлын дүнг нэгтэж эцэг эхэд танилцуулж ажиллалаа. Мөн Байгууллага сурталчлах аяны хүрээнд “Хүүхдийн төлөө хамтдаа” уриатайгаар үйл ажиллагааг төлөвлөж нийт багш нар сурагч, эцэг эхийн оролцооны судалгаа, эцэг эхэд хүргэх зөвлөмж гарын авлагыг боловсруулсан байна.

 

Хичээлийн хэрэглэгдэхүүн , нэмэлт давтлага:

Сурагчдын стандарт мэдлэгийг хангах зорилгоор  ээлжит  хичээлийг чанартай хөтлөн явуулахын зэрэгцээ гүйцээх болон нэмэлт давтлага өгч ажиллалаа. Мөн хүүхэд нэг бүрт хүртээмжтэй хэрэглэгдэхүүнтэй хичээл сургалт зохион байгуулах зорилтын дагуу доорх хэрэглэдэхүүнийг хийлээ.

Тест

Цахим

ТӨМ

Үзүүлэн

Жишиг даалгавар

Гарын авлага

730

24

725

32

563

14ш

 

Хичээлээр болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хөгжүүлэх зорилгоор I-V ангийн сурагчдын дунд “Зорилгодоо хүрсэн мэлхий”, “Сүлд модоо чимцгээе”, “Бид ирээдүйн манлайлагчид”, “Би шилдэг”, “Сайн үйлсийн аян” хөтөлбөрт ажил 4 нийт 146 сурагч хамрагдсан байна.

 

 

 

 

“Оюуны   хөгжил танхим”-ын үйл ажиллагааг дэмжин сурагчдын сэтгэх бодох чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 7, 11-р  ангийн нийт 35 сурагчид Тээг, Ланз, Саятан, Хорол тоглоомоор ангийн аваргыг тодруулан, сурталчлан ажилласан.

Технологийн хичээлээр сурагчдыг гарын ур дүйтэй болгож хөгжүүлэх, монгол тоглоом наадгайгаар бахархах, тоглож сурахад нь анхааран  VI-XII ангийн хөвгүүдтэй хамтран  хичээлийн цагаар оньсон тоглоом 20 ширхэгийг хийн “Оюуны хөгжил танхим”-д баяжилт хийлээ.

“Авьяас” хөтөлбөрийн хүрээнд I-V ангийн 40 сурагчийг  “Спорт өрөлт” –ийн дугуйланд явж байгаа бөгөөд одоогоор 3-6-3 өрөлтийг  36 сурагч, цикл өрөлтийг 25 сурагч, аятай аяга өрөлтийг 5 сурагч эзэмшсэн байна.

Мэргэжил дээшлүүлэлт:

Хичээл үйл ажиллагааны багш нарын мэргэжил дээшлүүлэх цагаарУлсын зөвлөгөөнд оролцсон багш англи хэлний багш Г.Солонгын “Сайн үйл” , 67-р сургуулийн газарзүйн багш Амаржаргалын “Далайн усны шинж чанар” хичээлд онлайн хэлэлцүүлэг хийн туршлага судаллаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Орхон бүсийн багш нарын тэмцээнд тус сургуулийн багш ажилчид 6 төрлөөр хурд хүчээ сорин оролцож эрэгтэй гар бөмбөг алт, эмэгтэй гар бөмбөг мөнгө, эрэгтэй теннис алт, эмэгтэй теннис хүрэл, шатар мөнгө, олс таталт хүрэл медаль хүртэж багийн нэгдсэн дүнгээр III байр эзэллээ. 

  Эрүүл мэндийн чиглэлээр:

Хичээлийн жилийн III улиралд өдөр тутмын үзлэгээр нийт 64 багш сурагчдад 17 нэр төрлийн 89 эм, ороох боох материалын тусламж үзүүлж, зайлшгүй шаардлагатай 18 сурагчийг эмчийн магадлагаагаар ар гэрт буцаан өвчлөлийн хүндрэл, халдвараас сэргийлж  ажиллалаа.

Эрүүл мэндийн яамнаас зөвлөмжилсөн “Цэгэн иллэг”-ийг I-XII ангид зааврын дагуу зааж, бага ангийн сурагчдад “Хөлдөлт ба түлэгдэлт”, дунд ангийн сурагчдад “Хатгалгаа өвчний тухай” сургалтууд хийж, давхардсан тоогоор 251 сурагч багшийг хамрууллаа.

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн  хэмжээнд зарласан “Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс” сарын аян зохион байгуулж ажиллах тухай 1/346 тоот албан даалгаврын дагуу, сургуулийн хэмжээнд аяны төлөвлөгөө гарган ажиллалаа. Аяны хугацаанд хоол ундны бие махбодид үзүүлэх нөлөө, хүнсний бүтээгдэхүүний найрлага, шим тэжээлийн тухай, зөв хооллох дэглэм баримтлахын ач холбогдлыг сурталчлах зорилгоор ахлах ангийн 71 сурагчдад “Эрүүл хүнс- Амьдралын баталгаа” сэдэвт сургалтыг үдийн цай, дотуур байрны тогооч, эмч нар  хамтран зохион байгуулж, “Ундны усны савны шаардлага” гарын авлагыг 73 ширхэг  тарааж, сурталчиллаа.

Сумын ЭМТ-тэй хамтран “Эрүүл хүүхэд-Эрүүл дадал” уриатайгаар бага дунд ангийн 176 сурагчдад ханиад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх цэгэн иллэг, гар, шүд угаах дараалал зэрэг эрүүл амьдралын энгийн дадал хэвшлийг  зааж сургалаа.

 

Эрүүл хүнсийг зөв цагт нь, зөв боловсруулж түгээснээр эрүүл хүүхэд өсөж хөгжих учир, Ерөнхий Боловсролын сургууль, XII цэцэрлэг, сумын ЭМТөв, бусад цайны газрын тогооч нарт чиглэсэн “Туршлагаа солилцон судалж, түгээн дэлгэрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдэнд үйл ажиллагаагаа сайжруулах, бусдаас шинэ содон санаа авах боломжийг бүрдүүлсэн. элэлцүүлэгт байгууллага тус бүрээс технологийн карт,  хоолны цэс, 2 нэрийн хоолыг бэлтгэн ирж, бусад байгууллагад танилцуулан, хоол хийх технологи, арга туршлагаа солилцон ярилцсан.

 

Хэлэлцүүлгийн үр дүнд тогооч нарын технологийн картанд 1-2 төрлийн хоолны технологи шинээр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд цаг агаар эрс хүйтэрч, томуу томуу төст өвчний халдвар ихэссэнтэй холбоотойгоор сумын ЭМТ-тэй хамтран  урьдчилан сэргийлэх үзлэгийг 1-12-р ангийн 246 сурагчдын дунд хийсэн. Үзлэгээр томуугийн шинж тэмдэг илэрсэн 8 сурагчийг яаралтай ар гэрт буцаан халдварын тархалтыг багасгах арга хэмжээ авч, ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага 56 ширхэгийг тараасан.

 

СӨБ:

Орхон 12-р цэцэрлэгийн 12 сарын 21-нээс 01 сарын 20-ныг хүртэлх хугацаанд өдрийн 4 бүлгээр сургалтын хөтөлбөрийн дагуу хөгжүүлэх үйл ажиллагаагаа явуулж, нийт давхардсан тоогоор 1120 хүүхдийг хүлээн авч ажиллалаа. 

“Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолтонд эцэг эхчүүдээ амжилттай оролцуулж  “Бэлтгэл бүлэг- Өнхөрүүш” үлгэрээр, “Дунд бүлэг- Бээлий, Муур багш” үлгэрээр, “Бага бүлэг- Сахилгагүй тоорой” үлгэрээр дүрийн тоглолт хийлгэж цэцэрлэгийнхээ хүүхдүүдийн   үлгэрийн мэдлэгийг нэмэгдүүлэн ажиллаа.

“Цагаан сар” сэдвийн төлөвлөгөөгөөр дараах сэдвүүдээр хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөн явуулж байна.

  1. “Ардын ёс заншил” хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулан  бүлгийн хүүхдийн насны онцлогт тохирсон орчинг бүрдүүлж ажиллаа
  2. Хүүхдүүдийн гарын жижиг булчинг хөгжүүлэх, зурах, бичих дадлыг сайжруулах зорилгоор  өдөр бүр  бичих дасгалын тараах материалыг хүүхдийн тоогоор бэлтгэн дасгал ажиллуулж хөгжүүлэх үйл ажиллагаанд хамруулж бичих, зурах чадварыг сайжруулан ажиллаж байна.
  1. Явуулын сургалтанд хамрагдаж байгаа Отгонпүрэвийн Оюунжаргал, Мөнгөншагайн Өсөхбаяр нарт бичих, зурах, тоолох дадал олгох  гарын авлага бэлтгэж өглөө.

Эрүүл мэнд:

Бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах зорилгоор  эрүүл мэндийн буланд “Цэгэн масааж” хийх зурагт хуудсыг байрлуулан хүүхдээр хийлгэн ажиллуулж байна. Цаг агаарын байдалтай  холбогдуулан эцэг эхэд сэрэмжлүүлэг танилцууллаа.

Эцэг эх болон хүүхдүүдийн эрүүл мэндийн мэдлэгийг дадал хэвшил болгох зорилгоор  бүлгийн хүүхдийн эцэг эхэд “Таны эрүүл мэнд таны гарт” гарын авлага бэлтгэн тараалаа.

 

Соёлын төв:

Соёлын төвөөс сумын нийт иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёлын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж төр засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, хүүхэд залуучуудын авьяас билгийг нээн илрүүлж хөгжүүлэх зорилгоор тухайн сард дараах ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

  • Төрийн албан хаагчдын шинэ жил болон сумын шинэ жилийн баярын үйл ажиллагааг ХААН банк, Төрийн банк, Цаг уур зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж “Гринч ба түүний нөхөд” зохиомжийг бэлтгэн найруулж 300 гаруй иргэнийг хамруулж хөдөөгийн багийн ИНХ-ын тэргүүлэгчидтэй хамтран хөдөөгийн багийн шинэ жилийн үйл ажиллагаа, ахмадын байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаа, Ардчилсан намын шинэ жилийн үйл ажиллагаа зэргийг зохион байгуулж ажиллалаа.
  • Хошин урлагийн “Шилдэг өнгө” продакшинтай хамтран “Авьяаслаг Монголчууд” тоглолтыг орон нутгийн хүүхэд залуус, ард иргэдэд толилуулж 152 үзэгч хамрагдлаа.

Номын сангийн уншлага, үйлчилгээний талаар:

Тус номын сан тайлант хугацаанд 17 уншигчдад цахим карт нээж, давхардсан тоогоор 62 уншигч, 162 ирэгсдэд 71 ширхэг ном хэвлэл олгосноос гэрээр 28  ном, уншлагын танхимаар 43 ном тус тус олгож үйлчилсэн байна. Эдгээр  уншигчдаа нийгмийн байдлаар нь ангилвал:  ажилтан албан хаагч 20,  хувиараа хөдөлмөр эрхлэгч 17, бусад 4, 1-4 ангийн сурагчид 17, 5-8-р ангийн сурагчид 5, 9-12-р ангийн сурагчид 4 , оюутан 1, СӨН-ны хүүхэд 1 хамрагдсан байна. Олгосон ном хэвлэлээ төрлөөр нь ангилвал:  ном 70,  сэтгүүл 1ширхэгийг олгосон байна. Жил бүр номын сангийн онцлох амжилтуудаа шалгаруулдаг уламжлалын дагуу  2016 оны “ Хамгийн Хамгийн Хамгийн”-аа тодруулан урамшуулж ажиллалаа.

Фонд катаологи зохион байгуулалтын талаар: 

Фондын номоо электрон катологит оруулах ажлын хүрээнд бүртгэлд орсон боловч хадгалагдаагүй 83 ширхэг номыг дахин цахим бүртгэлд орууллаа. Урагдаж гэмтсэн 5ширхэг хомыг сэргээн засварлан уншлагад гаргалаа.

Соёл олон түмний ажлын хүрээнд:

  • “Шинэ ном”-ын үзэсгэлэн гаргав.
  • “Эрүүл хүнс-эрүүл хүүхэд” сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж 64 хүүхэд хамрагдсан.
  • “Даам”-аар 12 хүүхэд,
  • “Шатар”-аар 8 хүүхэд тус тус бие даан  суралцлаа.

 

 

ТАЙЛАН НЭГТГЭСЭН:

ТЗХЭХМ                       Б.ПҮРЭВСҮРЭН

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

ЗДТГ-ЫН ДАРГА                 Ш.ГАНЧИМЭГ

 

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2017 ОНЫ  01 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

 


СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2017 ОНЫ  01 САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

 

 

2017.01.25

ТӨРИЙН ЗАХИРГАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО:

Тайлант сард аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Засаг даргын 2016-2020  оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргад ОРХОН сумын Засаг даргаас бүтээгдэхүүн нийлүүлж, санхүүжилт авах гэрээнд тусгагдсан  заалт, зорилтуудыг үндэслэн ЗДТГ-ын албан хаагчид болон төр төсвийн байгууллагын дарга эрхлэгч нарын  үр дүнгийн гэрээг дүгнэх 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан заалт зорилтуудын хүрээнд сумын Засаг даргын 2017 оны 01 тоот захирамжаар төрийн үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хууль эрх зүйн цаг болон иргэдэд төр төсвийн байгууллагуудаас цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх “Тайлан мэдээлэл санал шийдэл” нэрэмжит өдрийн хуваарийг гарган баталж, 2017 оны А/02 тоот захирамжаар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр төсвийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа сурталчлах “Байгууллага сурталчлах аян”-ы хуваарийг тус тус баталлаа.

Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Орхон бүсийн шагайн харваа тэмцээнийг зохион байгуулж тус тэмцээнд 6 багийн 42 харваач оролцлоо. Мөн тус сумаас сонгогдон шинэ үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутат, МУ-ын гавъяат эдийн засагч А.Амжаа агсаны үр хүүхдүүд, Мангир трейд ХХК-тай хамтран А.Амжаа агсаны нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн, үдшийн цэнгүүн, танин мэдэхүйн АХА тэмцээн зэргийг зохион байгуулж тус арга хэмжээнд давхардсан тоогоор 243 иргэнийг хамрууллаа.

Аймгийн Засаг даргын 2016 оны А/103 тоот захирамжаар сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхэлсэнээр сумын Засаг дарга,  ИТХ-ын дарга нар төр төсвийн байгууллагуудын өвөлжилт болон цаг үеийн мэдээлэл, ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонсож байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа. Үүнд:

  1. Сэлэнгэ аймгийн БСУрлагийн газарт хандан цэцэрлэгийн багшийн сургалтын үйл ажиллагаанд зөөврийн /Lenovo/ компьютер 2 ширхэг /2812000/
  2. ЕБСургуульд ухаалаг зарлан мэдээллийн систем /2700000/
  3.  Соёлын төвд тайзны гэрэлтүүлэг 2 ширхэг, фульт, уурын зуухны нөөц мотор /1450000/
  4. ЭМТ-д шаардлагатай байгаа асуудлыг сонсож энэ үеэр хэвтэн эмчлүүлж буй 6 иргэн, 2 хүүхдэд эргэлт үзүүлж ажиллалаа.

 

 

 

 

Сумын Засаг даргын 2016 оны А/190 тоот захирамжаар малчдад туслах "Сайн үйлсийн аян"-ыг 2017 оны 01-р сарын 01-нээс 2-р сарын 15-ыг хүртэлх хугацаанд зохион байгуулж эхэллээ. Энэхүү ажлын хүрээнд Сайхан сумын аврах гал унтраах 61-р анги, Ахмадын хороо малчдад бээлийн, лаа шүдэнз, Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг Зуун зуун ХХК-аас 50 боодол өвсийг малчдад туслахаар суманд хүлээлгэн өглөө. Тус аяны хүрээнд сумын төр төсвийн байгууллага төрийн албан хаагчид малчдад туслах “Хишиг өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.           

2017.01.19-ны өдөр Орхон сумын Багийн Засаг даргийг сонгох сонгууль болж 1-р багийн Засаг даргаар Баянжаргалын Сийлэгмаа, 2-р багийн Засаг даргаар Нямжавын Төрсайхан нар сонгогдлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 ОНЫ 1-Р САРД  ИРГЭДЭЭС ОРХОН СУМЫН ЗДТГ-Т ИРСЭН САНАЛ ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

Тайлан ирүүлсэн

Тухайн байгууллагад ирүүлсэн СӨГ-ын тоо

Үүнээс

Шийдвэрлэлтэнд

Дээд шатны байгууллагад шилжүүлсэн

Үүнээс

он

Хэтэрсэн хоног

амаар

бичгээр

Хариу өгсөн

Шилжүүлсэн

Хугацаанд нь шийдвэрлэсэн

Хугацаа хэтэрсэн

Хугацаа болоогүй

Шийдвэрлэсэн

Шийдвэрлээгүй

2017

 

25

-

-

-

-

25

-

-

-

-

 

 

ИРГЭДИЙН САНАЛ, ӨРГӨДӨЛ,

ГОМДОЛ

ТОО

ШИЙДВЭРЛЭСЭН

ХУВЬ

1

Жирэмсэн, амаржсан эхийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлт

2

2

100%

2

Ахмад настаны рашаан сувилал, амралтанд хамрагдах иргэдийн хүсэлт

1

1

100%

3

Байнгын асаргааны тэтгэмж

2

2

100%

4

Олон хүүхэдтэй айлын түлээ, нүүрсний хөнгөлөлт

1

1

100%

5

Өндөр настаны тэтгэвэрт шинээр хамрагдах иргэний өргөдөл

2

2

100%

6

Газрын эзэмшлийн гэрчилгээ олголт

6

6

100%

7

Гадны иргэн зөвшөөрөлгүй малын бэлчээр ашигласан

1

1

100%

8

Шинээр цахим үнэмлэх захиалсан

3

3

100%

9

Шилжин ирсэн иргэн

3

3

100%

10

Шинээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн

2

2

100%

 

Шинээр газар өмчлөх хүсэлт ирүүлсэн

2

2

100%

 

БҮГД

25

25

100%

 

Нийгмийн даатгал:

             Нийгмийн даатгалын алба нь 1-р сард төсөвт аж ахуй нэгж байгууллагаас шимтгэлийн орлого 13310,2 мянган төгрөг, сайн дурын даатгалд 30 даатгуулагчийн 1520,0 мянган төгрөг, ЭМД-д 30 даатгуулагчийн 1269,6 мянган төгрөгийг санд оруулж ирлээ. Мөн тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд олголоо.

  • Өндөр насны тэтгэвэр- 262 хүнд 73610,5 мянган төгрөг
  • Тахир дутуугийн тэтгэвэр-68 хүнд 16063,1 мянган төгрөг
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр-18 хүнд 4203,0 мянган төгрөг
  • Цэргийн тэтгэвэр-3 хүнд 1507,9 мянган төгрөгийн тэтгэвэрийг тавьж олгосон.

         Тэтгэмжийн сангаас ХЧТА-ны тэтгэмж 2 даатгуулагчийн 26,0 мянган төгрөгийн тэтгэмжийг олгож ирлээ.

       &n