Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Тусгай хэрэгцээт иргэдийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 73
Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны 12-р сарын 02-ны өдөр сумын хэмжээнд дараах ажил арга хэмжээг зохион байгууллаа
• Орхон сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн 2022 оны хийсэн ажлын тайлан, 2023 оны төлөвлөгөө /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн тэргүүн Ц.Батцэцэг /
• Халамжийн үйлчилгээний талаарх мэдээлэл /Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цагаансувд/
• “Нийгмийн даатгалын хуулинд орсон өөрчлөлт” /Нийгмийн даатгалын байцаагч В.Дэлгэрмаа /
• Хүний эрхийн талаар мэдээлэл /Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч Б.Лхагважаргал/
• Урлагын үзүүлбэр /Соёлын төв/
• Эрүүл мэндийн үзлэгийн бичилт, витаминжуулах /Эрүүл мэндийн төв/
Сумын Засаг даргын жуух бичгээр А.Онолбаатар, Д.Батбэх нар тус тус шагнагдлаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй 7 хүүхдэд гарын бэлэг гардууллаа.
Тэмцээний төрөлд:
• АХА тэмцээнд: С.Атар-Эрдэнэ тэргүүлж ,Ч.Отгонбаяр, Г.Пүрэвсүрэн нар удааллаа.
• Дартсын төрөлд: С.Атар-Эрдэнэ тэргүүлж, Ш.Гансүх, А.Онолбаатар нар удааллаа.