Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Малчдын зөвлөгөөн-2022

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 66
Сумын “Малчдын зөвлөгөөн” 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд:
1.Сумын Засаг дарга Г.Бат-Орхон - “МАА-н үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, 2022 онд хийж гүйцэтгэсэн ажил 2023 оны зорилт” 
2. Аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр – “Сэлэнгэ аймгийн Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”
3. Малын удмын сангийн үндэсний төвийн үйлдвэрлэл, технологийн албаны дарга н.Бархас – “Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж, малынхаа чанар ашиг шимийг нэмэгдүүлэх арга зам”
4. МААЭШХ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга П.Мягмарсүрэн – “Орхон” хонины үржлийн чанарыг сайжруулах
5. МЭ-Тархвар зүйч Б.Бүрэнбаяр – “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ, мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр 2022 онд хийж хэрэгжүүлсэн  арга хэмжээ, 2023 оны үйл ажиллагааны чиглэл”
6.Сумын Засаг даргын орлогч Д.Лхагвадорж – “2022 оны малын тоо, толгойн татвар төлөлтийн дүн мэдээ, татварын орлогоор хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ, гадны аймаг сумын зөвшөөрөлгүй отор нүүдэл, хариу арга хэмжээний талаарх  мэдээлэл, МАА-н өвөлжилтийн бэлтгэл хангалт, аюулгүйн нөөц бүрдүүлэлт”
7. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн хэсгийн дарга цагдаагийн хошууч Б.Энхбаяр – “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
8. Зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Үнэнбаатар – “Мал туух, зам хөндлөн гаргахад анхаарах асуудал”-аар малчдад мэдээлэл хүргэлээ. 
Энэхүү арга хэмжээний үеэр дараах малчдыг шагнаж урамшууллаа. 
“ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдгээр Д.Өлзийсайхан, Б.Буянбат, С.Дулмаа, Н.Жаргалсайхан, С.Бадамханд, “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ”-аар Р.Ариунболд нар тус тус шагнагдлаа. 
Мал аж ахуйн салбарын талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл, аймаг сумын  Засаг даргын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан  бодлоготой  уялдуулан  сумын мал аж ахуйн  салбарт цаашид баримтлах  бодлого чиглэлийг танилцуулж ажиллалаа.