Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

2-р сарын мэдээ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 158

Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/03 тоот “Цэргийн бүртгэл зохион байгуулах тухай” захирамжийн дагуу сумын Засаг даргын 2022 оны А/03 тоот захирамжаар цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж, 100 хувийн гүйцэтгэлтэйгээр цэргийн тоо бүртгэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүлээлгэн өгсөн.

Аймгийн Засаг даргын баталсан 2021 оны “Сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг нэгтгэх тухай” удирдамжийн дагуу  аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тус суманд ажиллаж, төр төсвийн байгууллагууд, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнг үнэлэн, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад 2022 оны 2 дугаар сарын байдлаар сайн дураар I тун-2, II тун-3, III тун-8, IV тунд 29 иргэн хамрагдаад байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсээс Орхон сумын нутаг дэвсгэрт тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 02 дугаар сарын 17-ны өдөр тус суманд ажиллаж “Мал хулгайлах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх”, “2021 онд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ”-ний талаарх товч танилцуулга, “Цахим гэмт хэргийн талаарх ойлголт, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” талаарх сургалтыг зохион байгуулж тус сургалтад Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрт хамрагдаж байгаа 30 өрхийн гишүүд болон төр, төсвийн байгууллагын 32 ажилтан, албан хаагчид оролцлоо.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлэг болон Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтын мэдээ, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалсан нөлөөллийн ажлыг  фото мэдээлэл, шторк хэлбэрээр бэлтгэн  “Сэлэнгэ Орхон сум ЗДТГ”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум”Нарт Орхоны хүүхдүүд” “Selenge Orhon Emt” зэрэг фейсбүүк хаягуудад 17 удаагийн мэдээ мэдээллийг байршуулан хүргэж 256 хүний хандалт авсан байна. Мөн иргэд, малчид тээвэрчдэд зориулан цаг агаарын урьдчилсан мэдээг долоо хоног бүр хүргэж байна.

Нийгмийн бодлогын чиглэлээр:

Үндэсний уламжлалт ёс заншил, тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх хойч үедээ зааж сургах, өвлүүлэн уламжлуулах зорилгоор “Уламжлалт өв соёлоо дээдлье”  мөсний баярыг зохион байгууллаа. Уг тэмцээнд 6 баг оролцож ЕБС-ын баг хамт олон тэргүүллээ.

Улсын ерөнхий прокурорын газраас “Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд “Далд хүчирхийлэлд байгаа хүүхдийг хэрхэн таньж илрүүлэх” сэдвээр суралт зохион байгуулж хамтарсан багийн 8 гишүүнийг хамрууллаа.

Байгаль орчны чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 26 тоот тогтоолоор Орхон сум Баруунбүрэн сумаас 100 м3 хэрэглээ, 2200 м3 түлшний мод бэлтгэх хуваарь гарсан. Тус тогтоолын хүрээнд Орхон сум Баруунбүрэн сумын Засаг дарга нарын хооронд мод бэлтгэх гэрээг байгууллаа.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт хууль бусаар 308 кг Зарам загас тээвэрлэж явсныг хураан авч сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн өглөө.

Тус сумын 1 иргэнд “Зөрчлийн тухай хууль”-ийн дагуу 20.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон.

Мал аж ахуйн чиглэлээр:

Тус сумын нийт нутгаар бага зэргийн цасан бүрхүүлтэй, малын өвөлжилт хэвийн явагдаж, өвс тэжээлийн хүрэлцээ хангамж хэвийн  байна. Сумын аюулгүйн нөөцөд 52,9 тн өвс төвлөрүүлэн бэлтгэснээс 2 дугаар сарын байдлаар зарцуулалт хийгдээгүй байна. Сумын хэмжээнд бусад шалтгаанаар үхэр 8, хонь 17, ямаа 18 нийт 43 толгой мал хорогдсон байна. Үүнээс хээлтэгч эх мал 33 толгой, таваарын 10 толгой мал хорогдоод байна. Мал төллөлт 0,7 хувьтай явагдаж байна. Төллөсөн эх мал үнээ 103, эм хонь 119, эм ямаа 102 нийт 324 толгой мал төллөөд байна. Төлийн хорогдол 0 хувьтай байна.

Бэлэндалай багийн малчдын зуслан, намаржааны нутаг Овоот, Нарангийн бэлчээрийг усжуулах, малчдын усан хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд тус бэлчээр нутагт худаг гаргах захиалгыг аймгийн Хүнс ХАА-н газарт хүргүүллээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ХАА-н тасгаас  “Эрчимжсэн мал аж ахуй”-н туршлага судлах зорилгоор “Газар-Агро” ХХК, “Алтан тариа” ХХК-ны үйл ажиллагаа болон Дархан-Уул аймаг дахь “Малын удмын сангийн үндэсний төв”-ийн үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгуулах хөтөлбөрийг боловсруулан хүсэлтийг албан тоотоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүллээ.

Бэлэндалай багийн малчин Дугарын Хүрэлбаатар, Цэрэндоржийн Бадрах нар “Сумын сайн малчин”-аар шалгарлаа.