Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

12-р цэцэрлэгийн танилцуулга

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1638

Орхон сумын 12-р цэцэрлэг

Тус  цэцэрлэг нь анх 1958 оны 09-р сарын 01-ний өдөр нэг айлын орон сууцанд 25 хүүхдийн орон тоотойгоор Лувсандорж гэдэг эрэгтэй эрхлэгчтэйгээр үйл ажиллагааг явуулж үүдээ нээсэн түүхтэй. Анхны хүмүүжүүлэгч багшаар Ч.Загдаа, тогоочоор Сахалт, асрагч багшаар Б.Батнасан гэдэг хүмүүс ажиллаж байсан. 1961 онд хүрээгээ тэлэн  сургуулийн дотуур байранд 2 бүлэгтэй 50 хүүхдийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа  өргөжүүлэн ажиллаж байсан байна.

2016-2017 оны хичээлийн жилд:

  • 12-р цэцэрлэгийн өдрийн 4 бүлгийн сургалтанд 95 хүүхэд
  • 12-р цэцэрлэгийн харъяа Бэлэндалай  багийн “Бүжинхэн” цэцэрлэгийн холимог бүлгийн сургалтанд - 20 хүүхэд
  • Явуулын багшийн сургалтанд -10 хүүхэд  нийт 125 хүүхдийг  сургуулийн өмнөх боловсролд хамруулан ажиллаж  байна.

2016-2017 оны хичээлийн жилд   манай хамт олон ”Хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхолыг хүндэтгэн өөрөө өөртөө итгэлтэй, бие даасан өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай хүмүүн болгон төлөвшүүлэхэд оршино“ гэсэн  эрхэм зорилготойгоор 4 зорилтын хүрээнд 45 хэрэгжүүлэх ажил төлөвлөн цаг хугацаанд хийж  гүйцэтгэхээр  16 багш ажилчдын бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.

  1. онд 183,039,7 төгрөгний төсөвтэй үйл ажиллагаа явуулж байна.

Орхон сумын 12-р цэцэрлэгийн эрхлэгчийн утас:99017454

Цахим  хаяг: Tuyatsetseg_Orkhon12@yahoo.com