Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

10-р сарын мэдээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 78

Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны “Хугацаат цэргийн албаны ээлжит татлага зохион байгуулах тухай” А/390 тоот захирамжийн хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сайхан суманд зохион байгуулагдсан “Цэргийн жинхэнэ албаны татлага”-д сумын хэмжээнд 60хүүхдэд зарлан дуудах мэдэгдэл өгснөөс 25 хүүхдийг үзлэгт хамрууллаа.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/97 тоот, сумын засаг даргын А/40 тоот  “Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих тухай” захирамжийг зөрчиж тус суманд гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй мал оруулж ирсэн 1 өрхөдалбан мэдэгдэл хүхгүүлэн ажиллалаа.

Мал амьтны гоц халдварт шүлхий /А01/ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг2022 оны 10 сарын 18-ны өдрөөс эхэлж,одоогийн байдлаар 259 өрхийн 13340 үхэр, 97 гахайнд урьдчилан сэргийлэх тарилгыг хийгээд байна.

Иргэд, олон нийтэд цаг үеийнболон зарлалын чанартай фото мэдээлэл, шторк, сурталчилгааг “Сэлэнгэ Орхон сум ЗДТГ”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум” “Нарт Орхоны хүүхдүүд” “SelengeOrhonEmt” зэрэг албан ёсны фейсбүүк хаягуудад байршуулан 18 удаагийн мэдээ мэдээллийг хүргэж давхардсан тоогоор 182 хүний хандалтыг авсан байна.Мөн иргэд, малчид, тээвэрчдэд зориулан Орхон цаг уурын станцаас цаг агаарын урьдчилсан мэдээг 5 хоног тутам хүргэж байна.

Байгаль орчны чиглэлээр:

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал”-аар тус суманд 5 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг “Агро Форест” ХХК зохион байгуулж, шинэс, агч, хайлаас, бургас зэрэг 5000 ширхэг суулгацыг тарьж хашаажууллаа.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй хуш модны самар бэлтгэж, тээвэрлэсэн, гарал үүслийн хугацаа нь дууссан гэх зөрчил гаргасанОрхон аймгийн харьяат 1 иргэнд 500.000 төгрөг,Баруунбүрэн, Сайхан сумын харьяат 2 иргэнд тус бүр 300.000 төгрөг, зөвшөөрөлгүй газар ашиглаж, хадлан бэлтгэсэн Орхон сумын харьяат 1 иргэнд 500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус тус тооцлоо.  Мөн сумын Засаг даргын 2022 оны“Тариалангийн талбай, өвөлжөөний газрыг малын хөлөөс чөлөөс чөлөөлөх тухай” А/43 тоот захирамжийг хэрэгжүүлээгүй тус сумын харьяат 2 иргэнд тус бүр 100.000 төгрөгийн торгуулийг Зөрчлийн хуулийн дагуу тооцож ажиллалаа.

 

Газар тариалангийн чиглэлээр:

Борлуулсан улаан буудай : Улаан буудайн үрэнд 425 тн нөөцөлж,  ХААДС-д 942 тн, гурилын үйлдвэрт 3965 тн, спиртний үйлвэрт 240 тн, тэжээлд  95 тн-ыг тус тус борлууллаа.

Тарималын төрөл

Тариалсан талбай /га/

Хураасан талбай /га/

Хураасан ургац /тн/

Га-ийн ургац /тн/

Ургац алдсан талбай/га/

Хураалтын явц

Улаанбуудай

7760

 

7760

7465

9

 

100

Овъёос

275

275

265

9

 

100

Тосныургамал

5183

 

5083

1497

3

100

100

Тэжээлийнургамал

340

 

340

362

10,4

 

100

Төмс

505,5

505,5

6571,5

130

 

100

Хүнснийногоо

456,3

 

443,7

5729,5

140,3

13

100

Бэлтгэсэн уринш

11716

 

 

 

 

 

/Ургац хураалтын мэдээ/