Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

3-р сарын мэдээ

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 152

Удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж “Тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнд сумын Засаг дарга, Байгаль хамгаалагч нар оролцлоо.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Шинэ сэргэлтийн бодлогыг аймаг, орон нутаг, салбарын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг тодотгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг тарьц, суулгацаар улсын хэрэгцээг хангах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, Аймгийн Засаг даргаас агентлагийн дарга нартай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө, сумдын Засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний 2021 оны гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, 2022 оны төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээг байгуулах, үндсэн зорилгын хүрээнд зохион байгуулагдсан "Хүнээ дээдэлж-хамтдаа хөгжье" удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт, сургалтыг 2022 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний үеэр Орхон сум 2021 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж “Тэргүүний сум” шагналыг хүртлээ.

Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймгийг тариалангийн бүс нутаг болгох шийдвэр гаргасантай холбогдуулан "Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломж, цаашдын бодлого чиглэл" сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь “Малын удмын сан” дээр зохион байгуулж, газар тариалангийн бүс нутгийн цаашдын хөгжил, газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэхээс ихээхэн хамаарч байгаа тул эрчимжсэн мал аж ахуйг ойрын хугацаанд шинэ шатанд хүргэх зорилгын дор зөвлөгөөнийг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор нар санаачлан зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн нар оролцлоо.

Иргэд олон нийтэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох болон зарлалын чанартай мэдээллийг хүргэх зорилгоор фото мэдээлэл, шторк, сурталчилгааг “Сэлэнгэ Орхон сум ЗДТГ”, “Сэлэнгэ аймгийн Орхон сум”Нарт Орхоны хүүхдүүд” “Selenge Orhon Emt” зэрэг албан ёсны фейсбүүк хаягуудад байршуулан 13 удаагийн мэдээ мэдээллийг хүргэж 255 хүний хандалтыг авсан байна. Мөн иргэд, малчид, тээвэрчдэд зориулан цаг агаарын урьдчилсан мэдээг 5 хоног тутам хүргэж байна.

Байгаль орчны чиглэлээр:

Сумын Засаг даргын 2022 оны А/24 дугаар “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд сумын төвийн нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн шуудуу болон Дархан-Эрдэнэтийн засмал зам дагуу ил задгай хог хаягдлыг цэвэрлэх ажлыг төр, төсвийн байгууллагын албан хаагч, ажилчид, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хийж гүйцэтгэлээ.

Орхон бүсийн сум дундын ой ангийн дарга , Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч хамтран 2022 оны мод бэлтгэлийн хуваарийн дагуу хэрэглээний мод бэлтгэх газрын талбай тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

2022 оны мод бэлтгэлийн хуваарийн дагуу Баруунбүрэн сумаас 24 иргэн 98 м.куб түлшний мод, 23 иргэн 46 м.куб гишүү бэлтгэсэн байна.

Зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэж явсан Сайхан сумын харъяат иргэний 308 кг Зарам загасыг хурааж, улсын орлого болгон Зөрчлийн тухай хуулийн дагуу 300.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон.

Газар тариалангийн чиглэлээр:

Хаврын тариалалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан Ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хуульд тусгагдсаны дагуу газар тариаланийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үрийн нөөц бүрдүүлсэн 5 аж ахуй нэгж, 2 иргэнд энэ онд тариалахаар нөөцөлсөн үрийг итгэмжлэгдсэн лаборторид шинжилгээнд хамруулж, тариалалт хийх мэдэгдлийг өглөө.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас удаа дараа гарсан шийдвэрийн дагуу суурин болон зуслангийн ойр байрлах тариалангийн талбайг хашаажуулах, ургацаа малын хөлөөс хамгаалах талаар албан мэдэгдлийг бэлтгэн 1 аж ахуйн нэгжид хүргүүлэн ажиллалаа.

Мал аж ахуйн чиглэлээр:

Сумын хэмжээнд хаваржилтын төлөв байдал хэвийн явагдаж хоёрдугаар сарын сүүлээр мал төллөлт эхэлж, оны эхний нийт хээлтэгч 15,5 хувь төллөж, гарсан төл бүрэн бойжиж байна. Сумын хэмжээний мал төллөлтийн мэдээг ХАА-1 маягтаар, Том малын хорогдлын мэдээг ХАА-2 маягтаар баг, сумаар нь нэгтгэн аймгийн Хөдөө аж ахуйн газарт 7 хоног бүрийн Лхагва гарагт цахимаар хүргэж байна. Мөн аймгийн Стастистикийн хэлтэст сар бүрийн 25-ны өдөр мэдээллэн ажиллаж байна. Том малын хоригдол 0 хувьтай байна.