Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Орхон бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 537

Волейболын спортын мастер,боловсрол, биеийн тамир спортын тэргүүний ажилтан багш БЯМБАЦЭДЭНГИЙН ГАНХУЯГИЙН нэрэмжит Орхон бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн 2019 оны 03 сарын 30-31-ны  хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Орхон сумаас төрөн гарсан ОУХМ-2, Спортын мастер-13, Улсын аварга 8, Улсын аварга баг 1, дээд лигийн 5 тамирчид уригдан оролцлоо. Нийт эмэгтэй 8, эрэгтэй 9 баг тамирчид оролцож эрэгтэй төрөлд
1-р байр Мөнх-Орхон баг /Орхон сум/, 2-р байр Орхонтуул сум, 3-р байр Номгон,Эмэгтэй төрөлд 1-р байр Номгон, 2-р байр Орхон сум, 3-р байр Орхонтуул сум Рашаант тосгон тус тус шагнагдлаа. Шилдэг холбогчоор эрэгтэй төрөлд Орхонтуул сумын Дөлгөөнмөрөн, эмэгтэй төрөлд Орхон сумын Г.Дөлгөөн нар шалгарлаа. Шилдэг довтлогчоор эрэгтэй Орхон сумын Б.Энх- Амгалан, эмэгтэй төрөлд Номгон тосгоны Дэлгэрмаа нар шалгарлаа.