Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 710

Аймгийн Засаг даргын 2019 оны А/76 тоот “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” захирамжийн хүрээнд Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт ЕБСургуулийн байранд зохион байгууллаа.   

Тус аврах ажиллагаагаар Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг аюулгүй цэгт нүүлгэн шилжүүлэх, иргэдийг обьектоос гаргах, гамшигт өртсөн хүүхдүүдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг ажиллагаануудыг ЭМТ, мэргэжлийн ангийн аврагчид гүйцэтгэж нийт 142 иргэнийг хамруулан “Аюулгүйн цэгт шилжин байрших”, “Нүүлгэн шилжүүлэх” тактикийн дадлага сургуулийн үйл ажиллагаа хийгдлээ.

Газар хөдлөлтийн гамшгийн үед 5 төр төсвийн байгууллагын 41 төрийн албан хаагч, мэргэжлийн ангийн 17 аврагч, 84 сурагч, 9 техник хэрэгсэл ажиллаж дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж гүйцэтгэлээ.