Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 98 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 444

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЙГУУЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 98 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчний байгуулага үүсч хөгжсөний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Ж.Лхамжавын нэрэмжит сумын аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг сумын нийт эрчүүдийн дунд зохион байгуулж 6 багийн 30 гаруй иргэн хамрагдлаа. Уг тэмцээнд шагналт байр эзэлсэн баг тамирчдыг Ж.Лхамзавын хүү тус сумаас төрөн гарсан улсын сайн малчин Л.Баянмөнх шагнаж урамшууллаа.

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчний байгуулага үүсч хөгжсөний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийн хүрээнд МУ-ын Эдийн засагч Д.Галсан агсны нэрэмжит сумын аварга шалгаруулах “Шатар”-ын тэмцээнийг зохион байгуулж 30 шатарчин оролцож Д.Галсан агсаны хүү Баюудай трейд ХХК-ны захирал Г.Эрдэнэбаяр ивээн тэтгэж байр эзэлсэн эрчүүдийг шагнаж урамшууллаа.

Мөн сумын төр төсвийн байгууллагын эмэгтэй төрийн албан хаагчдаас сумын эрчүүдэд зориулсан баярын тоглолтыг бэлтгэн толилуулж, үдшийн цэнгүүнд азын сугалаа, хөгжөөнт тоглоомыг зохион байгууллаа.