Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“ОРХОН НУТАГ 2019” шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдаж 2018 оны шилдэгүүдээ тодрууллаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 746

Орхон сумын “ОРХОН НУТАГ 2019” шинэ жилийн арга хэмжээ 2018 оны 12 сарын 29-ны өдөр зохион байгуулагдаж оны шилдэгүүдээ тодрууллаа.

2018 Оны  “ШИЛДЭГ СУРАГЧ”-аар ЕБС-ийн 10 а ангийн сурагч Энхбаатарын Мөнгөншагай

2018 Оны  “Шилдэг тамирчин”-аар Их засаг их сургуулийн оюутан Мөнхтөрийн Өлзийбаяр

2018 Оны  “Шилдэг оюутан”-аар Монгол улсын боловсролын их сургуулийн оюутан Энхбаярын Дэлгэрцэцэг  

 2018 Оны  “Шилдэг төрийн албан хаагч”-аар ЗДТГ-ын НБХЭАХмэргэжилтэн  Жигжиддоржийн Жаргалдалай  

2018 Оны   “Тэргүүний ардын авьяастан”-аар Ахмадын золбоо хамтлагийн гитарчин  Сүрэнгийн Цэрэндолгор

2018 Оны  “Тэргүүний тариаланч”-аар Пүрэвийн Базаррагчаа  

2018 Оны  “Тэргүүний ногоочин”-оор Уужинбаагийн Эрдэнэсан

2018 Оны  “Сайн малчин” –аар Бэлэндалай багийн малчин  Отгондэлгэрийн Пүрэвдорж

2018 Оны  “Тэргүүний Аж Ахуй Нэгж”-ээр Мөнх-Орхон ХХК-ий захирал Уртнасангийн Ганзориг нар тодорч шагнагдлаа.

Салбарын тэргүүнээр:

“Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр ЗДТГ-ын нийгмийн даатгалын байцаагч Ваанчигийн Дэлгэрмаа, “Бүртгэл, статистикийн Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн Жамъяанжавын Түшигбаяр, “Нягтлан бодох бүртгэлийн ажилтан”-аар Төмөрхорлоогийн Хишигжаргал, “Санхүү банкны Тэргүүний ажилтан”- цол тэмдэгээр Норсонгийн Оюунчимэг нар шагнагдлаа.

Зам тээврийн сайдын тушаалаар Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний  90 жилийн ойн “Хүндэт медаль”-аар Сандагийн Сэргэлэнбаатар, Монгол Улсын спортын мастер цолоор ЕБС-ийн биеийн тамирын багш Жаргалын Ууганбаяр, Аймгийн Засаг даргын жуух бичгээр Соёлын төвийн үйлчлэгч Ж.Золжаргал нарыг шагнаж урамшууллаа.

 -Төрийн зорилт чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж байгаа сумын хэсгийн төлөөлөгч Агваанлондонгийн Агваандоржыг сумын Засаг даргын “ТАЛАРХАЛ”-аар мөн Иргэний үүргээ ухамсарлан сумын хэмжээнд “Сайн үйлсийн аян”-ыг өөрийн санаачлагаар зохион байгуулан үе тэнгийн найз нөхдөө үлгэрлэн манлайлсан ЕБС-ийн 10а ангийн сурагч Мөнхзулын Гарьдыг сумын Засаг даргын “ТАЛАРХАЛ”-аар шагнаж урамшууллаа.

Нутгийн зон олон та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэн амжилтын дээдийг хүсч 2019 онд Орхончууд бидний ажил үйлс, амьдрал ахуй өөдрөг сайхан байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлье.