Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Бэлэндалай багийн өдөрлөг Нилчингийн хөндийд зохион байгуулагдаж өндөрлөлөө

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 696

2018 оны 08 сарын 03-ны өдөр Орхон сумын Бэлэндалай багийн өдөрлөг Нилчингийн хөндийд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөгийн хүрээнд цолгүй бөхчүүдийн барилдааныг зохион байгуулж 64 бөх зодоглож Сайхан сумын залуу бөх Б.Ган-оргил түрүүлж, Орхонтуул сумын залуу бөх Б.Уртнасан үзүүрлэж, Сайхан сумын залуу бөх М.Эрдэнэгавьяа, Дархан-Уул аймгийн залуу бөх Ч.Мягмарсүрэн нар шөвгөрлөө.  7 дахь жилдээ уламжлал болгон адуучин тэмцээнийг зохион байгуулж тэмцээнд 45 адуучин залуус оролцож Орхон сумын Бэлэндалай багийн Адуучин Батаагийн Батсайхан Тэргүүн байр 
Орхон сумын Бэлэндалай багийн Адуучин Баярсайханы Түмэндэмбэрэл Дэд байр 
Сайхан сумын Адуучин Ганболдын Насанбат Гутгаар байрыг эзэллээ.
Уг адуучин тэмцээнийг Орхон сумын Бэлэндалай багийн малчин сумын иргэдийн хурлын төлөөлөгч Дашдондогийн Энхбат Тэргүүн байрыг даагаар, Бэлэндалай багийн малчин Тодын Эрдэнэ-Очир Дэд байрыг Хундан цагаан хониор, Бэлэндалай багийн малчин Шоохойн Чин-зориг Гутгаар байрын ямаагаар тус тус ивээн тэтгэж хамтран зохион байгууллаа.
             Сумын Засаг даргын орлогч Г. Баасансүрэнгийн санаачлагаар Улс, аймаг, сумын сайн малчин залуус болох Улсын сайн малчин Лхамжавын Баянмөнх, Аймгийн сайн малчин Баасанжавын Буянбат, Аймгийн сайн малчин Уртнасангийн Батбаатар, Бэлэндалай багийн малчин Галиндавын Түмэнбаяр, Чимэдцогзолын Мэндбаяр, Гарвуугийн Мөнхтөмөр нар хамтран нийгмийн хариуцлагийн хүрээнд Бэлэндалай багийн иргэн Ванчинбазарийн Отгонтуяа, Орхон багийн иргэн Түвшинжаргалын Бэрцэцэг нарт тус бүр 3 охин бяруугаар дэмжлэг үзүүлж амьдралд нь сайн сайхныг хүслээ. 
Хурдан Соёолон насны морьдын уралдаанд 25 хүлэг давхиж тус уралдааныг сумын сайн малчин Дамдингийн Өлзийсайхан, Дааганы уралдаанд 32 хүлэг уралдаж сумын сайн малчин Содномдоржийн Амаржаргал нар ивээн тэтгэж хамтран ажиллалаа.