Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТ өдөрлөгийг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 900

ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТ өдөрлөгийг зохион байгууллаа. ЕБС-ийн ахлах, төгсөх ангийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, мэргэжлийн чиг баримжаа олгож боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор “Зөвлөх баг байгуулах тухай Засаг даргын захирамж гарч  Орхон сумаар овоглосон ажил хөдөлмөр, урлаг спортын алдартнуудаас зөвлөмж мэдээлэл авах, орон нутагт урих зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Тус арга хэмжээний хүрээнд ИРЭЭДҮЙН ЭЗЭД “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ӨДӨРЛӨГ”-ийг 2018.04.28-ны өдөр Соёлын төвд зохион байгуулж  ахлах төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүд болон хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн мэдлэг оюунаа түгээхээр зорин ирсэн салбар салбарын эрхэм хүндтэй илтгэгч төлөөлөгчид оролцлоо.