Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

"Орхон бүсийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн гар бөмбөгийн тэмцээн" зохион байгуулагдлаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 619

МУ-ын төрийн дээд шагнал “Алтан гадас”-одонт, Монгол улсын тэшүүрийн спортын мастер, Боловсрол, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Ахмад багш  ГОМБОСҮРЭНГИЙН ДАГВЫН нэрэмжит "Орхон бүсийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн гар бөмбөгийн тэмцээн" 2018.03.31-04.01 хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 14 багийн 120 орчим тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин оролцож Эрэгтэй төрөлд: Г.Хишигбаяр ахлагчтай Орхоны 1-р баг түрүүлж, Д.Отгонбаяр ахлагчтай 2-р дэд байранд шалгарч, С.Лхагвасүрэн ахлагчтай Номгон тосгоны баг Хүрэл медалийн эзэн боллоо. Эмэгтэй төрөлд: Г.Дөлгөөн ахлагчтай Орхон сумын баг түрүүлж, М.Дэлгэрмаа ахлагчтай Номгоны баг удаалж, Ц.Ууганчимэг ахлагтай Сайхан сумын баг 3-р байр эзэллээ. Шилдэг довтлогчоор: Рашаант тосгоны Г.Энхмаа, Орхонтуулын Б.Энхманлай /эрэгтэй/ нар, Шилдэг холбогчоор: Номгон тосгоны С.Лхагвасүрэн /эрэгтэй/, Орхонтуул сумын Б.Нарантуяа /эмэгтэй/ Шилдэг тоглогчоор: Орхон сум М.Өлзийбаяр /эрэгтэй/, Орхон сум Б.Эрдэнэсувд нар шалгарлаа.