Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгууллаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 900

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт салбар зөвлөлийн үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөг батлуулан  7 ажил арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн аяны нээлтийг ирэдэд хууль тогтоомжийг сурталчлахаас гадна төр төсвийн байгууллагуудын уурын зуухны ажилчдын хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангуулах зорилготойгоор зохион байгууллаа.  Аяны хүрээнд 2018 оны 04-р сарын 11-ны өдөр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 5 төр төсвийн байгууллагуудын уурын зуухны өрөө тасалгаа, галч нарын ажиллах нөхцөл, галын аюулгүй байдал, зориулалтын хувцас хэрэгсэл, байгууллагын цахилгааны аюулгүй байдал зэрэг 6 асуудлаар зөвлөн туслах шалгалтыг зохион байгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.