Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчний байгуулага үүсч хөгжсөний 97 жилийн ой, монгол цэргийн өдрийг сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 610

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчний байгуулага үүсч хөгжсөний 97 жилийн ой, монгол цэргийн өдрийг сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Ж.Лхамзавын нэрэмжит сумын аварга шалгаруулах “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнийг сумын нийт эрчүүдийн дунд зохион байгуулж 9 багийн 50 гаруй иргэн хамрагдлаа. Уг тэмцээнд шагналт байр эзэлсэн баг тамирчдыг Ж.Лхамзавын хүү тус сумаас төрөн гарсан улсын сайн малчин Л.Баянмөнх шагнаж урамшууллаа. Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчний байгууллага үүсч хөгжсөний 97 жилийн ой, монгол цэргийн өдрийн хүрээнд ахмад настан Н.Галдансүрэн МУ-ын Засгийн газрын шагнал Байгаль орчны тэргүүний ажилтан, Д.Ганбат Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнаар тус тус шагнагдлаа.