Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт зохион байгууллаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 666

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны А/78 тоот “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” захирамжийн хүрээнд сумын Засаг даргын 2018 оны А/39 тоот захирамжаар сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, ажилтан, албан хаагч тэдгээрийг түшиглэн Онцгой байдлын штаб, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоож ажиллалаа.

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 2018 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 16.00 цагт ЕБСургуулийн байранд зохион байгууллаа. Тус аврах ажиллагаагаар Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг аюулгүй цэгт нүүлгэн шилжүүлэх, иргэдийг обьектоос гаргах, гамшигт өртсөн хүүхдүүдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг ажиллагаануудыг ЭМТ, мэргэжлийн ангийн аврагчид гүйцэтгэж нийт 120 гаруй иргэнийг хамруулан “Аюулгүйн цэгт шилжин байрших”, “Нүүлгэн шилжүүлэх” тактикийн дадлага сургуулийн үйл ажиллагаа хийгдлээ.

Газар хөдлөлтийн гамшгийн үед 4 төр төсвийн байгууллагын 65 төрийн албан хаагч, 59 сурагч, 3 техник хэрэгсэл ажиллаж дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж гүйцэтгэлээ.