Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг сумын хэмжээнд зохион байгууллаа

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 760

2018 оны 03-р сарын 15-ны өдөр “Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр”-ийг сумын хэмжээнд зохион байгуулах ажлын хүрээнд сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт тавих ажлын хэсэг төлөвлөгөө боловсруулан сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй төсвийн 2 байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 5 хүнсний дэлгүүр, 1 цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн зөвлөмж өгч  ажилласан.

Мөн сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4 аж ахуйн нэгжид архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг сурталчлах, 21 насанд хүрээгүй хүнд архи согтуууруулах ундаа худалдан борлуулахгүй байх мэдээлэл бүхий зурагт хуудсыг тарааж үйлчилгээний газруудын мэдээллийн самбарт нь байрлуулах ажлыг сумын ЗДТГ, Цагдаагийн хэсэг хамтран зохион байгуулж хэрэгжилтийг ханган ажилласан.

ЗДТГ-ын төрийн захиргаа хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Ерөнхий боловсролын сургуультай хамтран “Хүүхэд бүрийг хэрэглээний соёлд суралцуулъя” сэдэвт хичээлийг 9-12-р ангийн сурагчдад зохион байгуулж 68 сурагчид хэрэглээний соёлын талаар мэдээллийг хүргэлээ.