Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”-2018, "ОРХОНД ҮЙЛДВЭРЛЭВ"-2018 үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 649

2018.02.01-ны өдөр сумын “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН”-2018 арга хэмжээг сумын соёлын төвд, сар шинийн баярыг угтан зохион байгуулагдсан баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах борлуулалтыг нь дэмжих зорилгоор "ОРХОНД ҮЙЛДВЭРЛЭВ"-2018 үзэсгэлэн худалдааг ЕБСургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 19 иргэн давхардсан тоогоор 54 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож нийт 2425000 төгрөгний худалдан авалт, борлуулалт хийснээс "ХАМГИЙН ИХ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ" бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Ш.Оюун-Эрдэнэ /сүүн хурууд, сүүн ааруул/, "Хамгийн олон нэр төрөл"-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Л.Отгончимэг /хачиртай утсан загас, 8 төрлийн хоол / нар шалгарч БАТЛАМЖ гардан авлаа. Мөн иргэдийн үйлдвэрлэсэн "Орхон талх"," Шимт" монгол архи, утсан загас, үрлэн ааруул, монгол гутал, монгол дээл, суран эдлэл нь олны таашаал хүртсэн бүтээгдэхүүн боллоо.