Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Сумын хэмжээнд мод тарих өдөр зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1189

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны А/407 тоот “Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах тухай” захирамжын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлиг, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны А/407 тоот “Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах тухай” захирамж, сумын хэмжээнд хэрэгжүүлж байгаа “НОГООН ТӨГӨЛ” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудын тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай, газар тариалан эрхлэгч 8 ААН, Шийр суурин, 42-р зөрлөгийн айл өрхүүдийн хашаанд мод тарих ажлыг зохион байгуулж 550 ширхэг нарс модыг суулгалаа. Мөн Дархан-Уул аймгийн Ургамал эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран гоёлын болон жимсний суулгацны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж тус ажлын хүрээнд төр төсвийн 5 байгууллага, 2 ААН, 32 өрх иргэн монос, чацаргана, үхрийн нүд, хөх далан хальс, интоорын мод зэрэг 400 гаруй жимсний мод тарилаа.
"Ногоон төгөл" хөтөлбөрийн хүрээнд төр төсвийн байгууллага, ААН, иргэдийн оролцоотойгоор сумын хэмжээнд хавар намрын мод тарих үндэсний өдрүүдэд 1286 нарс, 400 гаруй жимсний модыг тарьж суулган арчилж сумын ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.