Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Сумын ахмадын баярыг сумын Засаг даргын ивээл дор өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1159

Сумын ахмадын баярыг сумын Засаг даргын ивээл дор өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж өндөр настан малын эмч С.Замбал Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор, өндөр настан С.Түмэн-Өлзий /Худалдаа бэлтгэлийн анги агент хариуцсан ажилтнаар олон жил ажилласан / "Худалдааны тэргүүний ажилтан"-аар тус тус шагнагдаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ. 
Тус арга хэмжээнд Монголын ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн аймгийн ахмадын хорооны дарга н.Ганхуяг, сумын ИТХ-ын дарга Х.Мөнхзул, Засаг дарга Г.Бат-Орхон, төр төсвийн байгууллагын дарга эрхлэгч нар оролцож ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүллээ.Мөн төсвийн байгууллагуудын зүгээс ахмадууддаа зориулж урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом тоглуулон урамшуулж ажиллалаа. 
Ахмадын баярын арга хэмжээг дэмжиж Баяндарь ХХК-ын ажилтан н.Мөнхтөр 1.0 сая төгрөг, Их Өнгөт БГБХН-ийн захирал С.Сүхбаатар 100.0 мянган төгрөг тус тус хандивлалаа. 
Ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.