Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Цагдаагийн хэсэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүллээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1253

Орхон суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хосбулаг ХХК-ны захирал Ц.Амгалан, Мангирттрейд ХХК-ны захирал А.Энхбаатар, Баюудайтрейд ХХК-ны захирал Г.Эрдэнэбаяр, Орхоны үндэс ХХК-ны захирал Г.Баасандагва, Мөнх-Орхон ХХК-ны захирал У.Ганзориг, Мөнх мангирт ХХК-ны захирал н.Ганзориг, ПУБОСС ХХК-ны захирал П.Батбаатар, иргэн П.Базаррагчаа нараас сумын цагдаагийн хэсгийн автомашины засвар үйлчилгээний зардалд зориулж 480000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 
Цагдаагийн хэсэгт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.