Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Их Монгол Улс байгуулагдсаны 2226 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Орхон сум байгуулагдсаны 58 жилийн ойн баяр наадам 2017 оны 07 дугаар сарын 09-10 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1797

Их Монгол Улс байгуулагдсаны 2226 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Орхон сум байгуулагдсаны 58 жилийн ойн баяр наадам 2017 оны 07 дугаар сарын 09-10 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сумын баяр наадмын нээлтийн туг залах үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Х.Мөнхзул, Засаг дарга Г.Бат-Орхон, Засаг даргын орлогч Г.Баасансүрэн мөн сумын иргэдийн төлөөлөл МУ-ын аварга малчин, аймгийн алдарт уяач Г.Нямбуяндэлэг, Улсын мэргэн сур харваач н.Очир, аймгийн гоц мэргэн Б.Ганхуяг нар оролцлоо.


Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 32 бөх хүч үзэн барилдаж 4-ийн даваанд аймгийн арслан н.Сүхбаатар, сумын заан н.Молцогсайхан, аймгийн начин н.Түмэндэмбэрэл, залуу бөх н.Ууганхишиг нар үлдэж Дархан-Уул аймгийн харъяат залуу бөх н.Ууганхишиг түрүүлж “СУМЫН ЗААН” цол хүртэж, аймгийн начин н.Түмэндэмбэрэл үзүүрлэлээ.


Залуу бөхчүүдэд цол олгох шигшээ 32 бөхийн барилдаанд Сайхан сумын харъяат Э.Хүслэн түрүүлж “СУМЫН ЗААН” цол, Сант сумын харъяат н.Одонхүү үзүүрлэж сумын “НЭМЭХ НАЧИН” цолыг тус тус хүртлээ. Орхон сумын баяр наадам Заан цолтон 2-ийг төрүүлсэн наадам боллоо. Өсвөрийн 7-10 насны барилдаанд 16 бөх зодоглож Г.Батзориг түрүүлж, н.Болдбаатар үзүүрлэсэн бол 11-14 насны өсвөрийн барилдаанд мөн 16 бөх зодоглож н.Ёндонсамбуу түрүүлж н.Золбоо үзүүрлэж хурд хүч уран мэхээ уралдууллаа.
Үндэсний сурын харваанд нийт 18 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж Орхон сумын иргэн Х.Түвшинтөгс түрүүлж “СУМЫН МЭРГЭН” цол хүртэж, Н.Мөнхболд 2-р байрт, 3-р байрт Боролзой нар шалгарлаа.
Сумын баяр наадмын гар бөмбөгийн тэмцээнд нийт 7 баг оролцож П.Энхманлай ахлагчтай Мөнх-Орхон баг түрүүлж, Г.Энхжин ахлагчтай Орхоны тулууд баг 2-р байр, Б.Мандахбаатар ахлагчтай Бэрх баг 3-р байрт тус тус орлоо.


Үндэсний шагайн харваа тэмцээнд нийт 4 багийн 20 гаруй харваачид оролцож Л.Баярхүү ахлагчтай баг тэргүүлж, С.Баясгалан ахлагчтай баг 2-р байр, Ганчулуун ахлагчтай баг 3-р байрт удааллаа.
Сумын баяр наадмын хурдан морины уралдааны АЗАРГА насны хурдан хүлгүүдийг Орхон сумын иргэн У.Өлзийжаргалын Хул зүсмийн морь магнайлж, Баруунбүрэн сумын Б.Мөнгөнбаганы хүрэн, Орхон сумын Ш.Шинэзоригын хээр алаг, Г.Баасандагвын бор, Б.Буянжаргалын хул удааллаа.
Хурдан ИХ НАСны түрүүд Орхон сумын Г.Баасандагвын хээр магнайлж, Баруунбүрэн сумын Б.Мөнгөнбаганы хонгор, Орхонтуул сумын Б.Чинбатын хүрэн халзан, Төв аймгийн Жаргалант сумын Б.Батаагийн зээрд, Орхон сумын А.Орхонбаатарын хээр удааллаа.
СОЁОЛОНгийн түрүү магнайд Орхон сумын иргэн Б.Наран-Уулын хар алаг магнайлж, Г.Баасандагвын хээр, Х.Шинэбаярын хонгор, Б.Одхүүгийн хар, Г.Түмэнбаярын халтар тус тус айрагдлаа.
ХЯЗААЛАН насанд Орхон сумын иргэн А.Орхонбатын хонгор халзан түрүүлж, Орхонтуул сумын Б.Чинбатын халтар, Орхон сумын О.Цасбаатарын хул, Э.Бат-Эрдэний зээрд, Даваахүүгийн хүрэн айрагдлаа.
ШҮДЛЭН насны уралдаанд Орхон сумын иргэн М.Баярбаатарын хээр түрүүлж, Баруунбүрэн сумын Б.Мөнгөнбаатарын хүрэн, С.Октябрийн хээр, Орхон сумын Х.Шинэзоригийн хул, Г.Жавхлангийн алаг нар удааллаа.
ДААГА насны уралдаанд Орхон сумын Б.Мөнхтөрийн хонгор халзан түрүүлж, Сайхан сумын Б.Баянмөнхийн хар, Орхон сумын Л.Баярхүүгийн ганган хар, Ш.Батирээдүйгийн хүрэн халзан, Б.Чинболдын зээрд тус тус айрагдлаа.