Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1363

 

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ

“ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” УРИАН ДОР

ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2017.06.05                                                                                                                     

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг“ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” уриатайгаар хүүхдийн баярын хөтөлбөр боловсруулан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийт 12 ажил арга хэмжээ зохион байгуулагдлаа. Баярын үйл ажиллагааг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны 116 дугаар зарлигаар  “АЛДАРТ ЭХИЙН 2-Р ЗЭРГИЙН ОДОН”-гоор:  

  1. П.Ариунаа
  2. Б. Батчимэг
  3. Г.Булганчимэг
  4. Ж.Лхагвасүрэн
  5. Ч. Одгэрэл
  6. Г.Ууганбаяр
  7. Н.Хажидсүрэн
  8. Б. Энхтуул нар тус тус шагнаж хүндэтгэл үзүүллээ.

2016-2017 оны хичээлийн жилд улс, аймгийн түвшинд зохион байгуулагдсан тэмцээн уралдаан, олимпиадад амжилттай оролцсон дараах 11 сурагчийг сумын Засаг даргын “БАТЛАМЖ”-аар шагнаж гарын бэлэг гардууллаа.

  • 1А ангийн сурагч Н.Нарансолонго
  • 2А ангийн сурагч  Б.Хувьзаяа
  • 3А ангийн сурагч Б.Билэгт
  • 4А ангийн сурагч П.Шинэбаяр
  • 5А ангийн Б.Энэрэл
  • 6А ангийн сурагч Т.Энгүүн
  • 7А ангийн сурагч Э.Энхжин
  • 8А ангийн сурагч Ш.Уянга
  • 9А ангийн сурагч  Ө.Номин-Эрдэнэ
  • 11А ангийн сурагч С.Сүхбат
  • 12А ангийн сурагч Э.Минжинсор

Баярын арга хэмжээн дээр аймгийн ГБХЗХГ-аас ирүүлсэн гарын бэлгийг тус сумын 6 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гардуулж өглөө.

Тус сумын 12-р цэцэрлэг  4-5 насны хүүхдүүдийн дунд “ТЭР ХЭНИЙ БӨХ ВЭ?  үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулсан. Бөхийн барилдаанд нийт 18 хүүхэд оролцсоноос С.Шинэбаяр түрүүлж, Ц.Тэмүүжин үзүүрлэж,  Б.Андбаатар, А.Жавхлантөгс нар шөвгөрч гарын бэлгээр шагнаж урамшуулсан.

 

МЭХ-ны сумын салбар зөвлөлөөс 4-7 насны охидын авьяасыг нээн илрүүлэх, өөрийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж сурах, гоо зүйн  боловсролыг дэмжих зорилгоор 4-5,    6-7 насны 2 ангиллаар БЯЦХАН МИСС-2017 ” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 11 охид дараах төрлүүдээр оролцсон. Үүнд:

  • Танилцуулга/ өөрийгөө илэрхийлэх ур чадвар/
  • Урлагийн номер /Дуу, уран уншлага/
  • Асуулт хариулт
  • Үндэсний хувцастай үзүүлбэр
  • Гоёлын хувцастай үзүүлбэр
  • Зохиомжит хувцастай үзүүлбэрүүдийг тус тус  үзүүлснээс тэмцээний нийлбэр оноогоор:
  • 4-5 насны ангилалд  М.Анужин тэргүүн байр
  • 6-7 насны ангилалд О.Цэлмүүн тэргүүн байрыг тус тус эзэлж тууз, өргөмжлөл, шагнаж урамшуулав. Бусад оролцогч хүүхдүүдэд ДУРСАМЖ хадгалуулав.

Мөн тус салбар зөвлөлөөс 0-18 насны 5  хүүхэдтэй эх Б.Алтанчимэг, Ц.Ганцэцэг,  Ж.Гэрэлмаа нарын 3 ээжид гарын бэлэг гардууллаа.

Сумын ГХУСАЗЗөвлөл, Эмэгтэйчүүдийн холбоо хамтран эх үрсийн баяраар гүйлтийн тэмцээнийг эмэгтэй, эрэгтэй төрлөөр 3 насны ангиллаар зохион байгууллаа. Тус тэмцээнд НИЙТ 82 хүүхэд оролцсоноос:

7-12 ангийн эрэгтэй төрөлд н.Билэгт, н.Ган-Эрдэнэ эмэгтэй төрөлд Б.Цагаансувд, н.Нандинцэцэг

4-6 ангийн эрэгтэй төрөлд н.Мөнхбат, н.Ган-Эрдэнэ эмэгтэй төрөлд н.Энхтуяа, н.Азжаргал,

1-3 ангийн эрэгтэй төрөлд н.Билэгт, Сүхбат эмэгтэй төрөлд Б.Хувьзаяа, Ц.Бүрэнжаргал нар 1, 2-р байр эзэлж гарын бэлгээр урамшуулсан.

Мөн тус зөвлөлөөс замын хөдөлгөөнийг дүрэм, аюулгүй байдлыг хангасан 3 аав буюу Ж.Батболд, А.Гантулга, Б.Отгонпүрэв нарыг мөнгөн  шагналаар шагнаж урамшуулсан.

Баярын арга хэмжээний хүрээнд ЕБСургуулиас зохион байгуулсан “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ” талбайн зургийн уралдаанд 1-4 ангийн 26 хүүүхэд оролцож 1-р байр 3а ангийн сурагч Б.Билэгт, 2-р байр 3а ангийн сурагч О.Даваажаргал, 3-р байр 1а ангийн сурагч О.Мөнхзул нар тус тус эзэлж гарын бэлгээр шагнаж урамшуулсан.

Сумын ЭМТ-өөс “УНАДАГ ДУГУЙНЫ УРАЛДААН”-ыг 3 насны ангиллаар зохион байгуулсан. Тус уралдаанд нийт 41 хүүхэд оролцсоноос

  • 4-6 насны ангилалд Э.Санжайсрай    тэргүүн байр
  • 7-11 насны ангилалд  Э.Эрдэнэхүү тэргүүн байр
  • 13-16 насны ангилалд  Э.Батбилэг тэргүүн байрыг тус тус эзэлж өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Тус сумын ЗДТГ-аас “ҮНДЭСНИЙ   БӨХИЙН БАРИЛДААН”-ыг 1-3 анги, 4-7 анги, 8-12 анги гэсэн 3 ангиллаар зохион байгуулсан. Тус барилдаанд 25 хүүхэд барилдсанаас óðàí ìýõ, õóðö äàé÷èí áàðèëäààíààðàà 1-3 ангийн сурагчдаас:

  • Г.Батзориг түрүүлж
  • н.Мөнхсайхан үзүүрлэж
  • Б.Билэгт
  • М.Санчирболд нар  шөвгөрсөн.

4-7 ангийн сурагчдаас:

  • Э.Батбилэг түрүүлж
  • С.Ган-Эрдэнэ үзүүрлэж
  • Н.Мөнхбат
  • Б.Тэмүүжин нар шөвгөрсөн.

8-12 ангийн сурагчдаас:

  • Л.Ган-Эрдэнэ түрүүлж
  • М.Өсөхбаяр үзүүрлэж
  • А.Лувсандагва
  • М.Билэгт нар шөвгөрч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулсан.

ЕБС-ийн сурагчид “ФЛАШ МОБ”бүжиг бүжиглэж бяцхан дүү нартаа болон эцэг эхчүүддээ бэлэг барилаа.

УРЛАГ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ:

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт çîðèóëàí сумын Соёлын төвөөс ““ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ”баярын êîíöåðòûã çîõèîí байгуулж хүүхэд багачууддаа бэлэг барилаа. Тус баярын концертонд 58 хүүхэд багачууд оролцсон.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийн дунд тэмцээн уралдаан, соёл урлагийн 12 ажил, арга хэмжээ зохион байгуулагдаж давхардсан тоогоор нийт 308 хүүхэд оролцсон. Тус арга хэмжээний хүрээнд 62 хүүхэд тэргүүн, дэд, тусгай байр эзэлж   859300 төгрөгийн гарын бэлэг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР