Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“ШИЛДЭГ ГЭР БҮЛ-2017” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1584

“ШИЛДЭГ ГЭР БҮЛ-2017”

арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус сумын ЗДТГазар Соёлын төвтэй хамтран Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Гэр бүл бүхэн жаргалтай байг” уриан дор “ШИЛДЭГ ГЭР БҮЛ-2017” арга хэмжээг зохион байгууллаа.

Сум орон нутгийн хэмжээнд 2016 оноос хойш тус өдрийг тэмдэглэн сум орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа гэр бүлүүдийг урин оролцуулж Шилдэг гэр бүл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж байна. 2017 онд “ШИЛДЭГ ГЭР БҮЛ-2017” арга хэмжээний хүрээнд залуу хойч үеийнхэнд үлгэр жишээ болсон 6-аас дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн, үр хүүхдүүд нь бүгдээрээ улсад болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа “Олон хүүхэдтэй гэр бүл”, гэр бүлээрээ удам дамжсан газар тариалан эрхэлж байгаа, аймаг орон нутгийн газар тариалангийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа “Тариаланч гэр бүл”, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хослон ажиллаж байгаа, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлж, малч ажиллагаагаараа олонд танигдаж яваа “Залуу малчин гэр бүл”, гэр бүлээрээ спортын ямар нэг төрлөөр хичээллэдэг, улс аймаг, бүсийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа “Спортлог гэр бүл”-ийг шалгаруулан өргөмжилж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

1.”ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ГЭР БҮЛ”-ээр  2-р багийн иргэн М.Дамдингийн гэр бүл

2.”ТАРИАЛАНЧ ГЭР БҮЛ”-ээр 2-р багийн иргэн Ц.Сумъяагийн гэр бүл

3.”СПОРТЛОГ  ГЭР БҮЛ”-ээр 1-р багийн иргэн С.Эрдэнэбаярын гэр бүл

4.”ЗАЛУУ МАЛЧИН ГЭР БҮЛ”-ээр 2-р багийн иргэн Б.Буджавын гэр бүлийг тус тус шалгаруулж өргөмжлөл, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

 

ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР