Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ-САНАЛ ШИЙДЭЛ” иргэдтэй уулзах нэрэмжит өдөр хуваарийн дагуу зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 935

ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ-САНАЛ ШИЙДЭЛ” иргэдтэй уулзах

нэрэмжит өдөр хуваарийн дагуу зохион байгуулагдлаа.

Сумын Засаг даргын 2017 оны А/01 тоот захирамжийн хүрээнд зохион байгуулагддаг иргэдийг мэдээ мэдээллээр хангах тэдний санал хүсэлтийг сонсох “ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ- САНАЛ ШИЙДЭЛ нэрэмжит өдөр арга хэмжээ 2017 оны 04-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж дараах чиглэлээр мэдээ мэдээлэл хүргэгдлээ. Үүнд:

-Засаг дарга Г.Бат-Орхон “Цаг үеийн мэдээ мэдээлэл”

-Нийгмийн даатгалын байцаагч В.Дэлгэрмаа “Нийгмийн даатгалын шинэчилсэн хуультай холбоотой мэдээлэл “

-Газрын даамал Анхбаяр “Газар өмчлөл, эзэмшил, ашиглалт, эрх шилжүүлэхэд иргэдийн анхаарах асуудал “

-Орхон багийн Засаг дарга Б.Сийлэгмаа “Шилдэг хэсэг шалгаруулах уралдааны явц“ мөн "Нарт хайрханы тахилгын талаар мэдээлэл"-ийг тус тус хүргэлээ.

Мөн төр төсвийн байгууллагын дарга эрхлэгч нар болон төрийн албан хаагчдын ажил үйлчилгээтэй холбоотой “СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА”-г иргэдээс авч ажиллалаа. “ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛ- САНАЛ ШИЙДЭЛ” нэрэмжит өдөр арга хэмжээнд нийт 87  иргэн хамрагдсан байна.

 

ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР