Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

“НОГООН ТӨГӨЛ ХӨТӨЛБӨР”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мод тарих бэлтгэл ажлыг хангалаа.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1338

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажил арга хэмжээ болох “Ногоон төгөл хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төр төсвийн байгууллагын эрэгтэй төрийн албан хаагч нар, ЕБС-ийн 9-11 ангийн 20 сурагч, дүйцүүлэх албаны 8 цэрэг нийт 50 хүн хүч ажиллаж 440 модны суулгацны нүхийг ухаж, сумын төврүү орох хэсгийн хуучин клонкийн суурийн ойр орчмыг цэвэрлэж, хуучин суурийг ашиглан саравч сүүдрэвч хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тус ажлын эхлэл болох мод тарих бэлтгэл ажлыг хангалаа. Тус ажил арга хэмжээнд оролцсон төрийн албан хаагч нар, ЕБС-ийн сурагчид, дүйцүүлэх албаны цэргүүддээ талархал илэрхийлж нийт иргэдээ мод тарих ажилд идэвхитэй оролцохыг уриалж байна.