Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН “АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ”2016 ОНЫ А/190 ТООТ ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 964
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН “АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ”2016 ОНЫ А/190 ТООТ ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТ
Тус захирамжийн хүрээнд 11 ажил арга хэмжээ тусгагдаж дараах байдлаар зохион байгууллаа. 
“Хишиг өдөр арга хэмжээ”- Сумын нутаг дэвсгэрт хур тунадас их хэмжээгээр орсны улмаас бэлчээрийн талбайд цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч чангарч МАА-н өвөлжилт хүндрэх төлөв байдал бий болсонтой холбогдуулан Сумын Засаг даргын 2016 оны А/190 тоот захирамж гарч малчдад тусламж үзүүлэх “САЙН ҮЙЛСИЙН АЯН”-ыг зохион байгуулах  ажлын хэсэг  томилогдон ажиллалаа.”САЙН ҮЙЛСИЙН АЯН”-д сумын ЗДТГ, ЕБС, СӨБ, ЭМТ, Соёлын төв, Сайхан сумын сум дундын гал унтраах 61-р ангийн хамт олон, Ахмадын хороо, Зуун зун ХХК манлайлан оролцож, малчдад сэтгэл санаа эд материалын болон хөдөлмөрийн дэмжлэг үзүүллээ. Тус арга хэмжээний хүрээнд ажиллах чиглэл маршрут гарч батлагдсан хувиарын дагуу ажиллалаа. Тус ажил арга хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 02 дугаар сарын 15-ыг хүртлэх хугацаанд үргэлжилж Мангирт, Харнүдэн, Сайхны ам, Гүнгуу, Шар хөтөл,  Арбулан чиглэлийн 16 малчин айл өрхөд тусламж дэмжлэг үзүүлж ажилласан байна.
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР:
Тус аяны хүрээнд ЗДТГ-ын хамт олон тус сумын Бэлэндалай багийн нутаг дэвсгэр болох Мангиртын чиглэлд малчин Я.Хангай, Ө.Янжмаа, Д.Гансүхийн хотонд ажиллаж өвөлжөө засварлах, хөрзөн хураах, малын өвөлжөө, хашаа  хороо цэвэрлэх ажлуудыг хийж гүйцэтгэн элгэвч нэмнээ болон хүнсний зүйлсийг тусламж болгон өглөө.
 ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ:
Тус захирамжийн хүрээнд ЕБС-ийн хамт олон 2017.03.12 өдөр Харнүдэнгийн чиглэлд У.Батбаатар, Д.Бадам-Очир,С.Пүрэвсүрэн, Г.Нямбуяндэлэг, Л.Шарчулуун гэсэн 5 малчин өрхийнд очиж хөрзөн гишгэх, мод хөрөөдөх зэргээр нэг өдрийн ажилд туслан багш, ажилчид, сурагчдын өөрсдийн гараар хийсэн нэмнээ, элгэвч, бээлийг сэтгэлийн дэм болгож хандивлалаа.
СОЁЛЫН ТӨВ:
Малчдад туслах аяны хүрээнд тус сумын Бэлэндалай 2-р багийн малчин Л.Чимидцогзол, П.Буяндай нарын хотонд ажиллаж, манай байгууллагын зүгээс “Хишиг өдөр”  арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд малчин өрхийн мод хөрөөдөх, ус зөөх, мал услах, тэжээх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ. 
СӨБ:
Тус захирамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа "Хишиг өдөр" арга хэмжээний хүрээнд 12-р цэцэрлэгийн хамт олон тус сумын Орхон багийн нутаг дэвсгэр болох Сайхны амны чиглэлийн малчин өрх Х.Дарьжав,С.Ядармаа нарынд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгууллаа. Тус малчин өрхийнд цас цэвэрлэх, мал тэжээх ажлыг хийж лаа, шүдэнз, элгэвч нэмнээ болон  хүнсний зүйлсийг сэтгэлийн дэм болгон өглөө.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:  Малчдад туслах сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хишиг өдөр арга хэмжээ”-г 2017-03-13 ны өдөр Бэлэндалай багийн нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа малчин Н.Нямдалай, Л.Шоохой нарын хотонд очиж малын хашаа хороог цэвэрлэх, хөрзөн гишгэх ажлыг хийж, элгэвч, нэмнээ, хурганы уут, лаа шүдэнз зэргийг малчин өрхүүдэд хүргэлээ.

Тус арга хэмжээний хүрээнд нийт 249200 төгрөгийн эд материал, хүнсний зүйл, 221 ширхэг элгэвч нэмнээ, 37 ширхэг бээлий зэрэг малчин өрхөд шаардлагатай  зүйлсийг тусламж болгон үзүүлж 193450 төгрөгийн шатахуун зарцуулан ажилласан байна. Мөн тус аянд төрийн болон төрийн бус байгууллага ААН-ээс: Сайхан сумын аврах гал унтраах 61-р анги, сумын ахмадын хороо малчдад бээлий, лаа шүдэнз, тус суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Зуунзун ХХК нь 50 боодол өвсийг өвөлжилт хүндэрсэн малчин өрхөд тусламж болгон хүлээлгэн өглөө.

Мөн захирамжийн хүрээнд хамтран зохион байгуулсан ажлын нэг нь аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан "ХАЛУУН СЭТГЭЛ-2017" аян байлаа. Тус аяны хүрээнд 2017 оны 1-р сарын 28, 29-ны өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тус сумын ЗДТГазар, сумын ЭМТ-тэй хамтран сумын 1, 2-р багийн малчин, мал бүхий иргэдийг үзлэгт хамруулж ажиллалаа.
Нийт үзлэгт 174 өрхийн 345 иргэнийг хамруулсан. Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од Орхон суманд ажиллах үеэр Орхон сумын Засаг дарга Г.Бат-Орхон, ЭМТ-ийн эрхлэгч А.Мөнхзул нарын тавьсан хүсэлтийн дагуу Орхон сумын ЭМТ-ийн дотор ариун цэврийн өрөөний асуудлыг 2017 онд багтаан шийдвэрлэхээр болсон.

ЗДТГазар, ЭМТ, Цаг уур хамтран ажлын хэсэг гарч нийт 166 малчин, мал бүхий өрхөд 1, 2-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж, цаг агаарын мессеж мэдээнд 57 өрхийг хамруулсан.

Тус суманд үйл ажиллагаа эрхэлж байгаа “Орхон сүрэг”ХХК, “ЭГДЭМ”БГБХН мал эмнэлгүүд нь мал эмнэлгийн өргөн хэрэглээний эм, тарианы нөөц бүрдүүлэн малчин, мал бүхий иргэдийн хэрэгцээг ханган ажиллалаа.

Өвлийн улиралд ядарч доройтсон малыг тэжээх арга болон ядарсан малд нэмэлтээр олгож болох эм бэлдмэлийн талаар гарын авлага бэлтгэн 166 малчин мал бүхий өрхөд тарааж, тугал, хурга, ишиг бойжуулах арга болох нялх төлийн арчилгаа маллагааны талаар зөвлөмжийг мөн бэлтгэн хүргэлээ.

Сумын хэмжээнд бизнесийн зориулалтаар хадлан бэлтгэж  нөөцөлсөн 11 иргэний 458 тн өвсний судалгаа гаргаж үнэ ханшийн мэдээг малчин, мал бүхий иргэдэд хүргэж, гамшгийн үед ажиллах бэлтгэл бэлэн байдлын ханган малчин мал бүхий өрхөд амьдарч байгаа 0-5 насны хүүхэдтэй 168 өрх, ахмад настантай 129 өрх, жирэмсэн эх байгаа 13 өрх, тусгай зориулалтын өөрөө явагч техниктэй 11 ААН-ийн 12 хүнд даацын зүтгэх хүчний техник хэрэгсэл,  цасанд хаагдаж болзошгүй 6 зам давааны судалгаа гарган ажиллалаа.ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:  Малчдад туслах сайн үйлсийн аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хишиг өдөр арга хэмжээ”-г 2017-03-13 ны өдөр Бэлэндалай багийн нутаг дэвсгэрт өвөлжиж байгаа малчин Н.Нямдалай, Л.Шоохой нарын хотонд очиж малын хашаа хороог цэвэрлэх, хөрзөн гишгэх ажлыг хийж, элгэвч, нэмнээ, хурганы уут, лаа шүдэнз зэргийг малчин өрхүүдэд хүргэлээ.

Сумын хэмжээнд бизнесийн зориулалтаар хадлан бэлтгэж  нөөцөлсөн 11 иргэний 458 тн өвсний судалгаа гаргаж үнэ ханшийн мэдээг малчин, мал бүхий иргэдэд хүргэж, гамшгийн үед ажиллах бэлтгэл бэлэн байдлын ханган малчин мал бүхий өрхөд амьдарч байгаа 0-5 насны хүүхэдтэй 168 өрх, ахмад настантай 129 өрх, жирэмсэн эх байгаа 13 өрх, тусгай зориулалтын өөрөө явагч техниктэй 11 ААН-ийн 12 хүнд даацын зүтгэх хүчний техник хэрэгсэл,  цасанд хаагдаж болзошгүй 6 зам давааны судалгаа гарган ажиллалаа.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР