Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

2017.05.03-ны өдөр Нарт хайрханыг тахина.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1369

Нарт хайрханыг тахих тухай
“НАРТ ХАЙРХАН”-ыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсантай холбоотой ИТХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах, хайрханы түүх домгыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, байгаль эхээ хайрлан хамгаалах нутаг орноороо бахархах үзлийг төрүүлэх зорилгоор овоог тахиж бэсрэг наадмыг 2017 оны 05-р сарын 03-ны өдөр зохион байгуулна.
-9:00 цагт "Нарт хайрхан"-ны овоог тахих тахилгын ном унших / Иргэд, АА-н нэгжүүд нээлттэй оролцох/
Люваанжалба бурханлуу очиж газар усаа аргадаж ном унших /Иргэд, АА-н нэгжүүд нээлттэй оролцох/
-Овоо тахилгад зориулсан "Бэсрэг наадмын" нээлт /13 цагт/
-Нарт хонгор овооны тахилгын номыг ЗДТГ-т хүлээлгэн өгөх
-Сумын заан залуу бөхчүүд оролцсон 32 бөхийн барилдаан /14 цагт/
-Дааганы уралдаан /15 цагт/
-Овооны наадмын хаалт
Жич: Овоо тахилганд иргэн, АА-н нэгж та бүхнийг өргөнөөр оролцож хандив өргөхийг уриалж байна.
1-р багийн Засаг дарга Б. Сийлэгмаа Утас 99828404
2-р багийн Засаг дарга Н. Төрсайхан Утас 99703778


ЗДТГазар