Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

Хамтын ажиллагааны чиглэл бий болгох тухай захиарамжийн хүрээнд ААН, төр, төсвийн байгууллагуудын хамтарсан уулзалт зөвөлгөөн боллоо.

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1450

Сумын Засаг даргын “Хамтын ажиллагааны чиглэл бий болгох тухай” 2017 оны 03-р сарын 30-ны өдрийн А/40 тоот захирамжийн хүрээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 30 компани, ЕБС, ЭМТ, Соёлын төв, 12-р цэцэрлэг, ахмадын хороо зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээг байгуулж хамтран ажиллахаар боллоо. Тус зөвлөгөөнд:
1.Сумын Засаг дарга Г.Бат-Орхон цаг үеийн мэдээлэл
2.“Хаврын тариалалтын талаарх зөвлөмж” МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавъяат агрономч Ш.Мардаан
3.“Ирэх хавар, зуны цаг агаарын ерөнхий төлөвийн мэдээ” Ус цаг уурын эрхлэгч Г.Хишигсүрэн
4. ЕБС, ЭМТ, Соёлын төв, 12-р цэцэрлэг, ахмадын хороо зэрэг төр, төсвийн байгууллагуудын танилцуулга
5.“Нарт Хонгор” овоог тахихад иргэн, ААН-үүдийн оролцоог жигд болгох тухай
6.Ургацын баярын арга хэмжээг зохион байгуулж хэвших
-Ахмад тариаланчдадаа хүндэтгэл үзүүлдэг байх
-Сумын аварга тариаланч шалгаруулдаг болох
-Сумын шилдэг залуу тариаланчаа тодруулдаг болох
-Тариаланчдыг шагналд тодорхойлж тэдний хөдөлмөрийг төр засгаар үнэлүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцов.
7.Газрын гэрээг дүгнэх шинэчлэн байгуулах
Тус хамтын ажиллагааны хүрээнд үр тарианы ААН-үүд 1га талбайг 1000 төгрөгөөр тогтож сумын төр төсвийн байгууллагуудын тулгамдаж буй асуудалд тодорхой дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийж ажиллахаар харилцан шийдвэрлэлээ.
Хамтын ажиллагаа өргөжин тэлж орон нутагтаа хөгжил нэмж, тариаланчид маань арвин их ургацтай байхын ерөөлийг дэвшүүлье. 2017.03.31