Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

ОРХОН СУМЫН ШАГНАЛЫН ЖУРАМ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 2013

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын

              2017 оны 03-р сарын 15-ны өдрийн                

19 тоот тогтоолын хавсралт

  ОРХОН СУМЫН ШАГНАЛЫН ЖУРАМ

                                               Нэг: Нийтлэг үндэслэл

1.1 Орхон сумын хөгжилд хөдөлмөр бүтээлээ зориулан, ажил үйлсээрээ улс аймагт манлайлсан болон улс, тив, дэлхийн хэмжээнд хүч чадал, авъяас билэг, ур чадвараараа шалгарсан сумын харъяат, уугуул иргэд болон жилийн ажлын амжилт идэвхи санаачлагыг өрнүүлэхэд шагналын зорилго оршино.

Хоёр . Сумаас олгох шагнал

2.1 Сумын хөгжил, дэвшил, нийгмийн сайн сайхны төлөө оруулсан хөдөлмөр бүтээл, сумын нэр хүндийг олонд дуурсгасан амжилт, гавъяа үйлсийг үнэлж, хөхүүлэн урамшуулах шагнал. Үүнд:

а/ Сумын “Хүндэт тэмдэг“ үнэмлэх

б/ Сумын тэгш ойн медаль, үнэмлэх

в/ Сумын ИТХ-ын “ Хүндэт өргөмжлөл”

г/ Сумын Засаг даргын “Талархал”

2.1.1 Сумын “Хүндэт тэмдэг”-ээр сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үйлсэд олон жилийн хүч хөдөлмөрөө зориулж онцгой хувь нэмэр оруулсан, амжилт гаргасан иргэнийг шагнана. Мөн сумын хөгжилд хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, гадаад дотоодын өндөр хэмжээний зочин төлөөлөгчийг шагнаж болно.

2.1.2 Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр нийгмийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж амжилт гаргасан байгууллага, иргэнийг шагнана.

2.1.3 Сумын “Тэгш ойн медаль”-аар  сум орон нутагтаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, нийгмийн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, эсвэл онцгой  амжилт гаргасан иргэнийг шагнана.

2.1.4  Сумын засаг даргын “Талархал“ сум орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, ААН, иргэдтэй хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагаанд тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллласан байгууллага, иргэнийг шагнана.

2.2 Тухайн жилийн ажлын амжилт бүтээлийг үнэлж оны тэргүүнээр шалгаруулж шагнах шагнал. Үүнд:

а/ Сумын “ Тэргүүний ААН, байгууллага” өргөмжлөл, мөнгөн шагнал

б/ Сумын “ Тэргүүний төрийн албан хаагч” өргөмжлөл, мөнгөн шагнал

в/ Сумын “ Сайн малчин” үнэмлэх, тэмдэг

г/ Сумын “Тэргүүний тариаланч” өргөмжлөл, мөнгөн шагнал

д/ Сумын “ Тэргүүний баялаг бүтээгч” өргөмжлөл, мөнгөн шагнал

е/ Сумын “Тэргүүний сурагч” өргөмжлөл, мөнгөн шагнал

ё/ Сумын ” Шилдэг тамирчин” өргөмжлөл, мөнгөн шагнал

ж/ Сумын “Тэргүүний оюутан” өргөмжлөл, мөнгөн шагнал

з/ Сумын “Тэргүүний ардын авъяастан” өргөмжлөл, мөнгөн шагнал

и/ Сумын “Алдарт уяач” үнэмлэх тэмдэг

Сумын Тэргүүний ААН, байгууллага

1. Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан байх.

2. Хариуцсан салбартаа өрсөлдөхүйц хэмжээний тогтвортой  амжилт үзүүлсэн байх.

3. Тухай жилийн салбарын аймаг, орон нутгийн зорилтын хэрэгжилтийг бүрэн хангаж, байгууллагийнхаа нийгмийн асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэсэн байх.

4 Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж  /ААН, байгууллагын нийт ажиллагсдын 30 буюу түүнээс дээш хувь нь орон нутгийн иргэд байх / Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төвлөрүүлдэг байх.

5. Улс, аймаг, орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтэнд хариуцлагатай хандаж хуулийн хугацаанд төвлөрүүлэн тайлагнадаг байх.

6. Боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын бодлогыг дэмжин хөрөнгө оруулалт хийх замаар төрийн байгууллагуудтай хамтран харилцан уялдаа холбоотой ажилладаг байх.

7. Улаан загалмайн хорооны гишүүн байгууллага байж, татвар төлсөн байх.

                        Сумын Тэргүүний төрийн албан хаагч

Төрийн зорилт чиг үүргийг хууль тогтоомжийн  хүрээнд хариуцлагатай гүйцэтгэн  төрийн албанд тавигдах  үндсэн шаардлага, албан хаагчийн ёс зүй, шударга байдлыг эрхэмлэн хариуцсан  ажилдаа санаачлагатай, идэвхи зүтгэл гарган  ажиллаж тухай жилийн ажлаараа сумандаа тэргүүлж манлайлсан төрийн албан хаагч байна.

Тэргүүний төрийн албан хаагчийг дараах салбар чиглэлээр шалгаруулна.

                а/ Төрийн захиргаа

б/ Төрийн үйлчилгээ /боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг,  үйлчилгээний ажилтнууд/

1.Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн иргэд олон нийтийн сэтгэл ханамжаар хангалттай сайн гэсэн үнэлгээгээр үнэлэгддэг байх.

2. Салбартаа тэргүүлэн улс, аймагт гаргасан амжилтыг харгалзах

3. Үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үйлчилгээнээс гадна өөрөө санаачлан хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний үр дүн

4. Сум орон нутаг, байгууллагаас зохион байгууллагддаг олон нийтийн арга хэмжээнд манлайлан оролцдог байдал.

5. Тухайн жилд сахилгын шийтгэл оногдоогүй байх.

                        Сумын Сайн малчин

1. Өрхийн нийт малын тоо нь бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай нийт сүргийн 5 хүртэлх хувийг адуу, 30 хүртэлх хувийг үхэр, 50 хүртэлх хувийг хонь, 15 хүртэлх хувийг ямаа эзэлж байхаар сүргийн бүтцийг зохион байгуулсан байна.

2. Мал сүргээ “Малын индексжүүлсэн даатгал”-д хамруулан мал сүргийн чанарыг сайжруулан эрсдэл даах чадварыг нэмэгдүүлсэн байх.

3. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж шимтгэлийг жил бүр төлсөн байх.

4. Мал сүргээ халдварт, паразиттах өвчнөөс бүрэн эрүүлжүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг бүрэн барагдуулсан байх.

5. Жишигт тэнцсэн хээлтүүлэгчийг үржилд ашиглан сумын ХАА-н тасгийн мал үржлийн бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээжүүлж бог малын хээлтүүлэгчийг нийлүүлгийн бус үед эх сүргээс ялган маллуулсан байх.

6. Хээлтэгч малын нийт сүрэгт эзлэх хувийг бог малд 55 хувь, бод малд 40 хувь байхаар тооцож насны болон үржлийн заазлалтыг жил бүр хийж сүргийн үржлийн бүтцийг зохион байгуулах.

7. Гэрээгээр эзэмшиж буй хадлангийн талбайн ашиглалт хамгаалалтыг сайжруулж нөхөн сэргээлт хийсэн байх.

8. Малаас авах бүтээгдэхүүн, ашиг шимийг дээшлүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байх.

9. Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн хүнс,  сүү цагаан идээ нийлүүлэн нийгмийн салбарт өөрийн санаачлагаар тодорхой хувь нэмэр оруулж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байх.

10. Малын хашаа хороонд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж өвөлжөө хаваржааны ойр орчмын хог хаягдал үнс нурмыг хаяж зайлуулах цэгтэй болсон байх.

11. Улаан загалмайн хорооны онцгой гишүүн байж, татвар төлсөн байх.

                                    Сумын Алдарт уяач

Сумын баяр наадмын хурдан морины уралдаанд хурдан морь нь 6 удаа түрүүлсэн эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.

Уяачийн амжилтыг тооцож цол олгохдоо хурдан морины салбар хорооны комисст  уяачаар бүртгүүлсэн иргэний амжилтанд тооцон уг цолыг олгох бөгөөд түрүүлсэн айрагдсан нэг морины нэг удаагийн амжилтанд зөвхөн нэг уяачид олгох үндэслэл болно.

                                    Сумын Мэргэн

Сумын баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлсэн харваачид сумын мэргэн цол олгоно.

                              Сумын Тэргүүний тариаланч

1. Газар тариалангийн үйлдвэрлэлд  сүүлийн 3 жилд дараалан жил бүр га тутмаа хураан авсан үр тарианы ургац нь усалгаагүй талбайд 13 цн, усалгаатай талбай 30 цн-ээс  доошгүй байх, төмс хүнсний ногооны ургац га-аас 150 цн-ээс дээш байх.

2. Үр тарианы төмс хүнсний ногоо үйлдвэрлэл эрхлэгчдийн эргэлтийн талбайн ашиглалтын харгалзах.

3. Улаан буудай болон бусад үр тариа тариалсан байх.

4. Улс, аймаг, орон нутгийн татварын орлогын бүрдүүлэлтэд хариуцлагатай хандаж хуулийн хугацаанд татварыг төлдөг байх.

5. Хөрсний үржил шимийг хамгаалах талаар тодорхой ажил хийсэн байх.

                         Сумын Тэргүүний баялаг бүтээгч

1.Улс, аймаг, бүс, сумын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд сум орон нутгаа төлөөлөн тогтмол оролцсон байх.

2. Тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ борлуулалтыг харгалзах.

3. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Орхон сум гэсэн тодорхой хаяг шошготой Мэргэжлийн хяналтын газарт шинжилгээ сорил хийлгэсэн байх.

4. Орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган нийгмийн даатгалын шимтгэл болон татвараа хуулийн хугацаанд төвлөрүүлдэг байх.

                                    Сумын Тэргүүний сурагч

Сурлагын үнэлгээгээр “А” үнэлгээтэй суралцаж байгаа, сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарсан, дараахи шалгуур үзүүлэлтийг хангасан сурагчид нэр дэвшинэ.

1.Судалж байгаа хичээлээрээ аймаг, сум, бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж буй хичээлийн олимпиадад медальт байр , улсын хэмжээнд зохион байгуулагдсан олимпиадад медальт байр, улсын хэмжээнд зохион байгуулагдсан олимпиадад шагналт байрт  шалгарсан байх.

2. Сумын хэмжээнд зохиогдсон спорт, урлагийн тэмцээн уралдаанд хувийн болон багийн амжилтаар медальт байрт шалгарсан байх.

3. Олон нийтийн ажилд идэвхи, санаачлага гарган бусдыгаа манлайлан оролцдог байх.

                                    Сумын Тэргүүний тамирчин

Үндэсний болон их спортын төрлөөр өндөр амжилт үзүүлсэн иргэнийг сумын “Тэргүүний тамирчин” –аар тодруулна.

1. Үндэсний болон их спортын төрлөөр Улсын аварга шалгаруулах тэмцээнд сум орон нутгаа төлөөлөн оролцож багаараа болон хувийн амжилтаараа медаль хүртсэн байх.

2. Өөрийн амжилт үзүүлсэн спортын төрлөөр сум орон нутгийн хүүхэд залуучуудыг  хичээллүүлэн амжилтанд хүргэсэн байх.

                                    Сумын Тэргүүний оюутан

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд амжилттай сайн суралцаж байгаа, тус сумын харъяат оюутныг сумын “Тэргүүний оюутан“-аар тодруулна. Үүнд:

            1. Их дээд сургуульд суралцагчийн хичээлийн голч дүн нь 3.5-аас дээш байх

            2. Сургуулиас зохион байгуулж байгаа урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан байх.

            3. Хичээлээс гадуур тусгай дугуйлан секцед хамрагддаг байх.

            4. Олон нийт сайн дурын, хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцдог нийгмийн идэвхи санаачлагатай эсэх

            5. Сургуулиудын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж эхний 5-н байр шалгарсан байх.

                                              

Сумын Тэргүүний ардын авъяастан

1. Улс, аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан урлаг соёлын арга хэмжээнд орон нутгаа төлөөлөн тогтмол оролцдог байх.

2. Аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан уралдаан тэмцээнд амжилттай оролцож медальт байранд орсон амжилттай байх.

3. Хүүхэд залуучуудад авъяас чадвараа өвлүүлэн уламжлуулах ажлыг өөрийн санаачлагаар зохион байгуулж түгээн дэлгэрүүлэх бусдад өвлүүлдэг байх.

4. Өөрийн гаргасан уран бүтээлээ орон нутгийн соёлын биет бус өв тээгчээ бүртгүүлж олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн байх.

                                    Гурав. Сумын шагналд тодорхойлох

3.1 Байгууллагын удирдлага нь шагнуулах хүмүүсийн анкет, ажил байдлын тодорхойлолт, санал, хамт олны хуралдааны тэмдэглэл болон бусад холбогдох материалыг сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

3.2 Ирүүлсэн санал, тодорхойлолтыг сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох ажилтнууд судалж нягтлан санал боловсруулж сумын ИТХ-ын тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлд оруулан хэлэлцүүлнэ.

            Дөрөв. Сумын шагналаар шагнах асуудлыг шийдвэрлэх

4.1 Энэхүү журмаар зохицуулагдсан шагналаар шагнах асуудлыг Багийн засаг дарга, байгууллагын удирдлагын тодорхойлолт болон саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хамтран болон тус тусдаа хэлэлцэж шйидвэрлэнэ. Үүнд:

            а/ Сумын Засаг дарга сумын “Хүндэт тэмдэг”-ээр шагнуулах саналаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оролцуулна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид, сумын Засаг даргын оруулсан саналыг хэлэлцээд сумын “Хүндэт тэмдэг”-ээр  шагнах тухай тогтоол гаргана.

Сумын “ Хүндэт тэмдэг”-ийн үнэмлэх дээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар гарын үсэг зурна.

            б/ Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнан асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар шийдвэрлэнэ.

            в/ Сумын “Тэгш ойн медал”-иар шагнах асуудлыг сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ.

            г/ Сумын Засаг даргын “Талархал”-ыг Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар шийвдэрлэнэ.

            4.2 “Тэргүүний ААН, байгууллага”, “Тэргүүний төрийн албан хаагч”. “Сайн малчин”, “Тэргүүний тариаланч”, “Тэргүүний оюутан”, “Шилдэг тамирчин”, “Тэргүүний ардын авъяастан”, “Тэргүүний баялаг бүтээгч”. “ Тэргүүний сурагч”. “Алдарт уяач”-ийн шалгаруулалтыг сумын Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

Тав. Сумын шагнал, дагалдах мөнгөн шагналыг олгох

5.1 Сумын “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан иргэнд тэмдэг, үнэмлэх , 30.0 мянган төгрөг олгоно.

            5.2 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-ийн дагалдах мөнгөн шагнал нь 20.0 мянган төгрөг байна.

            5.3 Сумын “Тэгш ойн медал”-иар шагнагдсан иргэнд үнэмлэх, тэмдэг олгоно.

            5.4 Сумын Засаг даргын Талархалаар шагнагдсан иргэнд “ТАЛАРХАЛ”, 10.0 мянган төгрөг олгоно.

            5.5 Сумын “Тэргүүний ААН, байгууллага”-аар шалгарсан байгууллагад өргөмжлөл 100.0 мянган төгрөг олгоно.

            5.6 Сумын “Тэргүүний төрийн албан хаагч”, “Тэргүүний оюутан “. “Тэргүүний ардын авъяастан”. “Шилдэг тамирчин”, “Сайн малчин”, “Тэргүүний тариаланч”, “Тэргүүний сурагч”-аар шалгарсан иргэнд өргөмжлөл, тэмдэг тус бүр 30.0 мянган төгрөг олгоно.

            5.7 Сумын “Алдарт уяач” шагнал хүртсэн уяачид үнэмлэх, тэмдэг олгоно.

                                                Зургаа. Шагналыг олгох хугацаа

6.1 Сумын “Хүндэт тэмдэг”. Сумын “Тэгш ойн медаль”, сумын ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”. Сумын Засаг даргын “Талархал” –ыг тухай бүр нь хэлэлцэн шагнаж урамшуулна. Холбогдох материалыг сумын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн даргад ирүүлнэ.

6.2 Сумын “Тэргүүний ААН, байгууллага”, “Тэргүүний төрийн албан хаагч”. “Тэргүүний оюутан”, “Тэргүүний ардын авъяастан”, “Шилдэг  тамирчин”, “Сайн малчин”, “Тэргүүний тариаланч“, “ Тэргүүний сурагч-ийн шагналын материалыг жил бүрийн 12 сарын 20-ны дотор сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлого хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэнд ирүүлж оны эцэст Шинэ жилийн баярыг тохиолдуулан шагнаж урамжшуулна.

6.3 Сумын “Алдарт уяач”,шагналын материалыг сар шинийн баяраас 14 хоногийн өмнө сумын ХАА-н тасгийн даргад ирүүлэн сар шинийн баярыг тохиолдуулан шагнаж урамжуулна.

6.4 Сумын “Мэргэн” цолыг сумын баяр наадмаар олгоно.

                                                Долоо. Шагналын сан

7.1 Шагналын санг сумын төсөвт тусгагдсан батлагдсан хөрөнгөөр бүрдүүлнэ.

7.2 Шагналын сангийн хэмжээг жил бүр сумын төсөвт тусган иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулна.

 

 

 

ЗДТГазар