Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

ЗДТГ-ын 2017 оны 02-р сарын мэдээ

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 593

ТӨРИЙН ЗАХИРГАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:

Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймаг, сумын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан заалт зорилтуудын хүрээнд сумын Засаг даргын 2017 оны 01 тоот захирамжаар төрийн үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх хууль эрх зүйн цаг болон иргэдэд төр төсвийн байгууллагуудаас цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэх “Тайлан мэдээлэл санал шийдэл” нэрэмжит өдрийн хуваарийг гарган мэдээ  мэдээллийн төлөвлөлт хийж баталууллаа.Сумын Засаг дарга  хуваарийн дагуу ЗДТГ-ын төрийн албан хаагчтай уулзаж Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих удирдлага зохион байгуулалтаар хангах ажлын  хэсгийг зохин байгуулж “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”,Хүнсний тухай”,Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдлыг хангах тухай”,”Архидан согтуурахтай тэмцэх  тухай “хуулиудыг байгууллага ААН,ард иргэдэд сурталчлан суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг сар шинийн үеэр ажил үйлчилгээндээ стандарт хангасан бараа бүтээгдэхүүнээр үйлчлэхийг  уриаллаа.

  XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баяраар сумын ИТХ-ын дарга Х.Мөнхзул, Сумын Засаг дарга Г.Бат-Орхон, Засаг даргын орлогч Г.Баасансүрэн, төр төсвийн 9 байгууллага, сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 32 аж ахуйн нэгж мөн аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Сэлэнгэ аймгаас анх удаа "Улсын Тэргүүний Ахмадын Хороо"- болсон В.Лхагважав даргатай Орхон сумын ахмадын хорооны хамт олон болох 238 ахмад настанд сар шинийн хүндэтгэл үзүүлж 4'760'000 төгрөгний үнэ бүхий гарын бэлэг гардууллаа.

Мөн сумын ИТХ-ийн дарга Х.Мөнхзул, Засаг дарга Г.Бат-Орхон, ЗДТГ-ын дарга Ш.Ганчимэг, 1-р багийн Засаг дарга Ж.Жаргалдалай нар “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА” –аар шалгарсан сумын ахмадын хорооны дарга В.Лхагважав болон тэргүүлэгчдийг хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээний үеэр сумын Засаг дарга Г.Бат-Орхон ахмадын хорооны дарга В.Лхагважавыг “СУМЫН ХҮНДЭТ” тэмдэг, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан.

Өсвөр үеийн чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ЕБС-ийн сурагчид амжилттай оролцож 17 сум 4 тосгоноос багийн дүнгээр анх удаа 3-р байранд орсон амжилтыг үзүүллээ. Сумын Засаг даргын зүгээс спортонд амжилт гаргасан ЕБС-ийн сурагч Л.Ган-Эрдэнэ /76кг/,М.Өсөхбаяр /69кг/,А.Мөнхсүлд /38кг/,М.Хонгорзул /52кг/,Д.Энхболд 48кг/ нарыг хүлээн авч уулзан байр хүргэж амжилт хүслээ.

ОРХОН СУМЫН ЗДТГ-Т ИРСЭН САНАЛ ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ØÈÉÄÂÝÐËÝËÒ:

Тайлан ирүүлсэн

Тухайн байгууллагад ирүүлсэн СӨГ-ын тоо

Үүнээс

Шийдвэрлэлтэнд

Дээд шатны байгууллагад шилжүүлсэн

Үүнээс

он

Хэтэрсэн хоног

амаар

бичгээр

Хариу өгсөн

Шилжүүлсэн

Хугацаанд нь шийдвэрлэсэн

Хугацаа хэтэрсэн

Хугацаа болоогүй

Шийдвэрлэсэн

Шийдвэрлээгүй

2017

 

87

-

--

-

48

39

-

-

-

 

-

-

 

 

ИРГЭДИЙН САНАЛ, ӨРГӨДӨЛ,

ГОМДОЛ

ТОО

ШИЙДВЭРЛЭСЭН

ХУВЬ

1

Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэн

6

1

0,16%

2

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэн

1

0

0%

3

Шинээр газар өмчлөхөөр хүсэлт ирүүлсэн

5

5

100%

4

Ахмад настаны хөнгөлөлт тусламжинд хамрагдах иргэний өргөдөл

1

1

100%

5

Жирэмсэн, амаржсан эхийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлт

1

1

100%

6

Ахмад настаны рашаан сувилал, амралтанд хамрагдах иргэдийн хүсэлт

1

1

100%

7

Ахмад настаны байнгын асаргааны сунгалт

2

2

100%

8

Шинэ төрөлтийн бүртгэл

5

5

100%

9

Эцэг тогтоолтын бүртгэл

2

2

100%

10

Гэрлэлтийн бүртгэл

1

1

100%

11

Шилжин явсан иргэний бүртгэл

8

8

100%

12

Шилжин ирсэн иргэний бүртгэл

5

5

100%

13

Өндөр настаны тэтгэвэрт шинээр орохыг хүссэн иргэний өргөдөл

7

7

100%

 

Бүгд

45

39

87%

 

НИЙГМИЙН БОДЛОГО, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР:

 2017 оны 02-р сарын 10-нд баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нь дэмжих зорилгоор “ОРХОНД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан. Тус үзэсгэлэн худалдаанд 19 иргэн давхардсан тоогоор 59 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож нийт 2.234000 төгрөгийн худалдан авалт борлуулалт хийгдсэн. Тус үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэдээс “ХАМГИЙН ИХ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТЭЙ” бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Н.Оюунчимэг /сүү, цагаан идээ, чацарганы сироп/ Д.Оюунтүлхүүр /үндэсний хувцас/ нар шалгарч БАТЛАМЖ, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

  Аймгийн хэмжээнд гадаад, дотоодод сурч байгаа оюутнуудын мэдээллийн санд тодотгол хийгдэж байгаатай холбогдуулан  тус сумаас гадаадын их дээд сургуульд суралцаж буй  5 оюутан, дотоодын их, дээд сургууль,  коллежид суралцдаг  88 оюутан нийт 93 оюутны судалгааг суралцагчийн овог нэр, хүйс, сурч буй сургууль, мэргэжил, дамжаа, элссэн он, төгсөх он, холбоо барих утас зэрэг асуумжийн дагуу судалгааг гарган аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс хүргүүлсэн.

          Тайлант хугацаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Авлигатай тэмцэх газар хамтран “ХҮҮХДИЙН ШУДАРГА БАЙДАЛ-2016” судалгааг цахим хэлбэрээр Surveymonkyсудалгааны програмыг ашиглан тус сумын ЕБС-ийн ахлан анги буюу 7-11 ангийн 48 хүүхдээс судалгааг авч программд шивж мэдээллийг оруулсан.

2017 онд ХЭДС-аас дараах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр Аймгийн хөдөлмөрийн хэлтэст саналаа хүргүүлээд байна. Үүнд:

1. Нийтийг хамарсан ажлын хүрээнд : 

  •  Ногоон төгөл
  • Үерийн далан
  • Ойн цэвэрлэгээ
  • Гудамж талбайн хаягжилт, тохижилт соёлжилт

2. Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга  хэмжээнд  1 бүлэг

3. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 46 малчин өрх

4.ХБИ дэмжих хөтөлбөрт 2 иргэн

5. Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт 3 иргэний судалгааг гаргасан

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЧИГЛЭЛЭЭР:  Нийгмийн даатгалын алба нь 1-р сард төсөвт аж ахуй нэгж байгууллагаас шимтгэлийн орлого 12755,5 мянган төгрөг, сайн дурын даатгалд 45 даатгуулагчийн 2443,3 мянган төгрөг, ЭМД-д 36 даатгуулагчийн 1225,0 мянган төгрөгийг санд оруулсан. Мөн тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд олголоо.

  • Өндөр насны тэтгэвэр- 262 хүнд 73610,5 мянган төгрөг
  • Тахир дутуугийн тэтгэвэр-68 хүнд 16063,1 мянган төгрөг
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр-18 хүнд 4203,0 мянган төгрөг
  • Цэргийн тэтгэвэр-3 хүнд 1507,9 мянган төгрөгийн тэтгэвэрийг тавьж олгосон.

Тэтгэмжийн сангаас ХЧТА-ны тэтгэмж 3 даатгуулагчийн 73.7, мянган төгрөгийн тэтгэмжийг олгож ирлээ.  Аж ахуй нэгж, төсвийн газрын шимтгэлийн тайланг интернетээр шивүүлж баталгаажуулж авлаа. Жилийн эцэст өртэй гарсан байгууллагад шимтгэлийн өр авлагыг барагдуулах тал дээр мэдэгдэл өгч ажилласан.Тэтгэвэрт шинээр орж буй 7 иргэнийн материалыг  хянуулахаар холбогдох газарт хүргүүллээ.Аймгийн ЭМНД-ын хэлтэсийн даргатай  2017 онд ажиллах гуравласан гэрээнд байгуулсан. Тэтгэвэрийн хувийн хэрэг шалгах аяны хүрээнд 3 төрлийн тэтгэвэрийн материалыг аймагт шалгуулаад байна.

 НИЙГЭМ ХАЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР:  ЗГ-ын  2017 оны  31дүгээр  тогтоолын дагуу:

  • 65-69 насны 40 ахмад
  • 70-79 насны 58 ахмад
  • 80-89 насны 17 ахмад
  • 90-с дээш насны 1 ахмад   настан буюу нийт 116 ахмадад насны хишгийг олгосон.

Сумын хэмжээнд нийт 210 ахмад одонгийн мөнгөнд хамрагдахаас “Алдарт эх” 1-р одонтой 87 иргэнд 17400000 төгрөг “Алдарт эх” 2-р одонтой 123 иргэнд 12300000 төгрөгийг  тус тус олгогдсон.

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:Тайлант хугацаанд Иргэний гэр бүлийн бүртгэлийг хөтлөхдөө Монгол Улсын хууль зүйн сайдын 2015 оны А\193 тоот тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх” журмыг мөрдаж нотлох баримтанд үндсэлэн бүртгэлийн дэвтэрт бүртгэж дээрх журмын дагуу 7 хоног 1 удаа маягтыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэн ажиллаж байна.

Иргэний гэр бүлийн бүртгэлХоёрдугаар сарын  байдлаар иргэний гэр бүлийн 8 бүртгэл хийснээс:

  • 5 эх төрж 5 хүүхэд төрөлтийн бүртгэлд бүртгүүлснээс:

-3 нь эрэгтэй хүүхэд

-2 нь эмэгтэй хүүхэд байна. 

  • Эцэг тогтоолтын бүртгэлд 2 хүүхэд эцэг тогтоолтоор бүртгүүлсэн байна.
  • Гэрлэлтийн бүртгэлд 1  иргэний 2 иргэн гэрлэлтээ батлуулсан байна.

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл: Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 214 дугаар тогтоол “Монгол Улсын нутаг дэвсгэрт иргэн шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх, мэдээлэх журам”- ын дагуу 2017 хоёрдугаар сарын  байдлаар 13 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн байна.

-Шилжин явсан 8

-Шилжин ирсэн 5 байна.

Иргэний үнэмлэх, шинэчилсэн бүртгэлийн  бүртгэл: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2014 оны 816 дугаар тушаал “Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, түүнд мэдээлэл оруулах, бүртгэл хөтлөх журам”-ыг баримтлан жилийн эцсийн  тайлант хугацаанд 17 иргэн иргэний үнэмлэх захиалсанаас:

-16 нас хүрч шинээр захиалсан 6

-Үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгуулсан 9

-Дахин захиалсан 2 иргэн байна.

Санхүү бүртгэлийн чиглэлээр :Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу санхүүгийн ил тод байдлыг хангах зорилгоор үйлчилгээний үнэ, тэмдэгтийн хураамжийн үнийг мэдээллийн самбарт байнга байрлуулж ажиллаж байгаа бөгөөд УБЕГ-ын даргын 2009 оны 355 тоот тушаалаар батлагдсан “Гэрчилгээ, маягт түгээх , зарцуулалтанд хяналт тавих, тайлагнах журам”, “Хүчингүй болсон үнэт цаас, гэрчилгээ, маягт, үнэмлэх, хавсралтыг хүлээн авах, устгах журам”-ыг үндэслэл болгон санхүүгийн тайлан мэдээгээ сар бүрийн 25-аар тасалбар болгон үнэн зөв гаргаж, хүчингүй болсон маягтаа акт үйлдэн хүргүүлж байна. Хоёрдугаар сарын  байдлаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Цахим үнэмлэхний дансанд 17 иргэний  255,000  төгрөгийн үйлчилгээний хөлс , шилжилт хөдөлгөөн хийлгэсэн 8  иргэний 17,000 төгрөгийн үйлчилгээний хөлс, гэрлэлтийн нөхөн бүртгэл хийж гэрчилгээ олгосон 5000 төгрөг, төрсний гэрчилгээ дахин олгосон 5000 төгрөгийг  тус тус тушаалгаж тооцоог сар бүр санхүү тасагтай тулгаж ажиллаж нийтдээ Улсын бүртгэлийн дансанд 282,000 төгрөгний орлого хийсэн байна.  Мөн орон нутгийн дансанд тэмдэгтийн хураамжийн 64,100 төгрөгийг төвлөрүүлж сумын төрийн сангийн төлөөлөгчид танилцуулж ажилласан байна.

 БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР: Сумын ИТХ-д “Нарт хайрхан” уулыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тогтоолын  төсөл боловсруулж 2017- оны 19 тоот тогтоолоор батлууллаа.

Аймгийн татварын хэлтэст түгээмэл тархацтай ашигт малтмал,байгалийн баялаг ашигласан 2 иргэн 1 ААН-ийн судалгааг гаргаж хүргүүлсэн ба БОАЖГ-т байгалийн ургамал,ан амьтаны нөөц ашигласны 2016 оны төлбөрийн ноогдуулалтыг гаргаж хүргүүлсэн. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд хүнсний худалдаа эрхлэдэг 6 аж ахуйн нэгжийн хүнсний бүтээгдхүүний хадгалалт,хугацаа,архи согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлийг шалган хяналт тавьж ажилласан.Шалгалтаар гарсан зөрчилгүй байлаа.

 Бэлэндалай багийн нутаг Дэргээч,Мангирт гэх газарт зөвшөөрөлгүй бэлчээр ашигласан 2 иргэнд нийт 960000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцож холбогдох материалыг Сайхан сумын сум дундын шүүхэд шилжүүлсэн.

Дүйцүүлэх албаны цэргүүдтэй хамтран сумын Засаг даргын баталсан хуваарийн дагуу 6 удаа сумын төвийн засмал замын халтиргаа, гулгаатай хэсгийн цасыг цэвэрлэсэн.

УЦУОША-ны усны мэргэжилтэнтэй хамтран голын мөсний зузаан,усны түвшний хэмжилт хийлээ. Мөсний зузаан 1,16 см байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх  мэдэгдлийг  18 айл өрхүүдэд тарааж ажилласан.

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР: Тайлант сард газар өмчлөлийн   5 захирамж гарсан. 

Аймгийн Засаг даргын 1/96тоот, 1/95 тоот  газрын маргаан зөрчил арилгуулах тухай албан бичигт хариу хүргүүлсэн. ГХБХБГ-с Ланд менежер программ нэвтрүүлэх талархи албан бичигт хариу хүргүүлж бэлтгэл хангасан.   

ХӨДӨӨ АЖ АХУЙ ГАЗАР, ТАРИАЛАНГИЙН ЧИГЛЭЛЭЭР: Тус сумын Бэлэндалай багийн малчин Э.Баяраа нь өөрийн хариуцан маллаж байгаа Орхон үүлдрийн эм хонийг зохиомол хээлтүүлгэнд 100 хувь хамруулан хээл хамгаалалтыг технологийн дагуу ханган ажиллаж оны эхний 100 эхээс 102-112 хувиар төл бойжуулж сүргийн нөхөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж малынхаа тоо толгойг өсгөхөд амжилт гаргасан үзүүлэлтээр сум орон нутагтаа тэргүүлж 2016 оны аймгийн “САЙН МАЛЧИН”-аар тодорлоо.

Сумын ЗДТГазар “Алтан тариа”ХХК-тай 2017-05-01-ийг хүртэл эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 15 тн хивгийг хүлээн авч 73 малчин, мал бүхий иргэдэд хувиарлан гэрээ байгуулж олгосон.

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдэд  өвөлжилтийн цаг үеийн мэдээлэл бэлтгэн  мэдээлэл хийсэн.

 

Мал төллөлт төл бойжилтын мэдээ

     

 

Мөрийн дугаар

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

    А

      В

      1

      2

3

4

5

6

    Төллөсөн хээлтэгч

       01

  80

 

5

20

30

25

    Гарсан төл

       02

  80

 

5

20

30

25

    Хорогдсон төл

       03

   0

         

    Бойжсон төл

       04

  80

      0

5

20

30

25

 

 

Том малын зүй бус хорогдлын мэдээ

 

 

Мөрийн дугаар

Бүгд

Тэмээ

Адуу

Үхэр

Хонь

Ямаа

А

В

1

2

3

4

5

6

Хорогдсон том мал бүгд

01

50

 

 

4

27

19

Үүнээс өвчнөөр хорогдсон

02

0

 

 

 

 

 

Хорогдсон хээлтэгч

03

16

 

 

 

9

7

Чоно идсэн

04

0

 

 

 

 

 

               

 Аймгийн ХХААГ, сумын Засаг дарга МЭҮН-тэй 2016 онд байгуулсан үйл ажиллагааны гэрээг дүгнэж аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтэст хүргүүлсэн.

 2018 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд давхардсан тоогоор 185,1  мян.тол, паразит өвчнөөс сэргийлэх 164,5,0 мян.тол, лабораторийн шинжилгээнд 1095 толгой мал, ариутгал халдваргүйтгэлд 149 мал, амьтны хашаа хороо, 19 зоорь агуулахыг хамруулахаар тооцон захиалга хийж аймгийн Мал эмнэлгийн хэлтэст хүргүүлсэн.

Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 25 аж ахуйн нэгж, 47 иргэдийн ургамал хамгааллын бодис, хор гербицид үрийн  захиалгыг авч холбогдох газарт хүргүүлсэн.

2017 онд тариалахаар нөөцөлсөн үрийн будааны  дээжинд 5 аж ахуйн нэгж хамрагдан шинжилгээ сорил хийлгээд байна.

Тус сумаас “СЭЛЭНГЭД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн худалдаанд 4 иргэн утсан загас, даршилсан ногоо, бэлэг дурсгалын зүйл, эсгий эдлэл гэсэн 5 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон.

Төсөв санхүү: Тайлант сарын орон нутгийн орлого төлөвлөгөө 2576.6 мянган  төгрөг, гүйцэтгэл 771.0 мянган төгрөг буюу 28.8% байна. Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 16.1.12-т заасны дагуу 14 иргэний 9855.8 мян.төг, 24.6-т заасны дагуу 22 иргэний 4189.9 мян.төг, давхар эдлэсэн 2 иргэн нийт 34 иргэний 12646.9 мянган төгрөгний материал хүлээн авч цахимаар тайланг илгээж аймагт хүлээлгэн өгсөн.

  • “2016 оны жилийн эцсийн тайлангийн ирц:
  • ААНОАТ-ын тайлан 100%-ийн гүйцэтгэлтэй
  • Цалин хөлсний тайлан 100%-тай байна.