Цөөн үгээр

- Иргэдийн анхааралд - 2023 оны "Хадлангийн газар хуваарилалт" - Онцлох мэдээлэл

2016 оны 12-р сарын мэдээлэл:

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1000

2016 оны 12-р сарын мэдээлэл:

Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан 2016 оны 12-р сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцлээ.

  1. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн ажиллах журмыг батлах тухай
  2. ИТХ-ын хуралдааны нийтлэг дэгийн төсөл
  3. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016-2020 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл
  4. Бодлогын хороодын ажиллах журам батлах
  5. Сумын нийгэм, эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт
  6. ОНХСангийн 2016 оны ажлын тайлан, санал
  7. Сум хөгжүүлэх сангийн 2016 оны тайлан, 2017 оны тэргүүлэх чиглэл, зээлийн дээд хэмжээ, хүү, хугацаа тогтоох, СХС-ийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүний  санал
  8. Сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө
  9. Сумын ЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл
  10. Сумын ИТХ-ын ээлжит 2-р хуралдааны тов тогтоох тухай

Сумын ИТХ-ын 2-р хуралдаан 2016 оны 12-р сарын 19 –ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.

Сумын ИТХ-ын 2016 оны 12- сарын 19-ны өдрийн

  • 10  тоот тогтоолоор –     Хуралдааны нийтлэг дэг
  • 11 тоот тогтоолоор –      Сумын ИТХ-ын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
  • 12  тоот тогтоолоор –     Сум хөгжүүлэх сангийн бодлого чиглэл
  • 13 тоот тогтоолоор –      Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл, хяналтыг зөвлөл
  • 14 тоот тогтоолоор – Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө
  • 15 тоот тогтоолоор-        Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • 16  тоот тогтоолоор –     Сумын 2017 оны төсөв зэргийг тус тус баталлаа.

1. Сумын Засаг дарга Г.Бат-Орхоны хамт төр төсвийн байгууллагуудаар явж үйл ажиллагаатай нь танилцаж зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ.

2.МУЗН-ийн сумын анхан шатны хороо 32 гишүүнээр гишүүнчлэлээ нэмж нийт  134 гишүүнтэй боллоо.

3.Гал түймрийн улмаас орон гэргүй болсон  2-р багийн иргэн А.Батсайханд улаан загалмайн хорооноос 840.000 төгрөгийн эд материалын тусламж гардууллаа.

4.Орхон сумын Улаан загалмайн хороо нь 2016 оны үйл ажиллагаагаараа аймагтаа ДЭД байранд шалгарлаа.

ИТХурал