Цөөн үгээр

- АВТО ЗАМЫН ЦАС ЦЭВЭРЛЭХ ТЭРЭГТЭЙ БОЛЛОО. - Сумын хэмжээнд мод тарих өдөр зохион байгуулагдлаа. - 2017 оны 10 сарын 12-13 өдрүүдэд Сэлэнгэ аймагтзохион байгуулагдсан "Ногоочдын зөвлөгөөн-2017" Сэлэнгийн ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд Орхон сумын иргэд амжилттай оролцлоо.

“ОРОН НУТГИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШИД АНХААРАХ АСУУДЛУУД” ЗӨВЛӨГӨӨН МАРГААШ БОЛНО

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 90

Аймгийн Засаг даргын Тамгын газраас, Аудитын газартай хамтран төсвийн тухай хуулийн хэрэгжилт, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналтыг сайжруулах, орон нутгийн төсөв санхүүгийн бодлого, төлөвлөлт, цаашид анхаарах асуудлуудын талаар нэгдсэн ойлголт өгөх, харилцан мэдээлэл солилцох зорилготой “Орон нутгийн төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” зөвлөгөөн 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулна. Зөвлөгөөнд сумдын Засаг дарга, ерөнхий нягтлан бодогч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн захирал, эрхлэгч нар оролцох бөгөөд “Сэлэнгийн долгио чуулга”-ын байранд болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ